Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Хятадын автомашин, гар утасны компаниуд амны хаалт үйлдвэрлэнэ2 сар 12. 14:35

Хятадад шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэнтэй холбогдуулан тус улсын автомашин, гар утас, хүүхдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд өөрчлөн засварласан үйлдвэрүүддээ амны хаалтыг олноор үйлдвэрлэхээр болжээ.   Хятадад өсөн нэмэгдэж буй мэс заслын амны хаалт, хамгаалалтын хувцасны эрэлт хэрэгцээг хангахын тулд тэдгээр компани шинэ үйлдвэрлэлийн шугам худалдан авж, хэрэглэгдэхгүй байгаа шугамуудынхаа оронд ашиглан дээрх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажээ.   Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч “BYD” компани өдөрт 5 сая амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бол цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч, “Apple” компанийн гол нийлүүлэгч  “Foxconn Technology” компани энэ сарын сүүл гэхэд өдөрт 2 сая амны хаалт үйлдвэрлэхээр тооцоолжээ.   Мөн “Harbin Pharmaceutical” компани “N95” амны хаалтыг үйлдвэрлэх хоёр үйлдвэрлэлийн шугам худалдан авсан бөгөөд ирэх даваа гарагаас эхлэн өдөрт 20-30 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэх төлөвтэй байна

АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 13 болжээ2 сар 12. 10:05

АНУ-д “2019-nCoV” коронавирусээр халдварласан тохиолдол шинээр бүртгэгдэж, энэ өвчнөөр нийт халдварласан хүний тоо 13 болжээ

Ялтагийн бага хурлын шийдвэрийг ил болгожээ2 сар 12. 9:54

Түүхэн бөгөөд урьд нь нууц байсан баримт бичгүүд олон нийтэд ил болж байна. ОХУ-ын эрх баригчид Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн өмнө Дэлхийн хоёрдугаар дайны үеийн маш олон баримт бичгийг нийтлэх шийдвэр гаргажээ.   ОХУ-ын Гадаад хэргийн яам цахим хуудсандаа “Ялтагийн бага хурлын ойд

Германд шувууны томуу дэгджээ2 сар 12. 9:52

Германы баруун өмнөд Баден-Вюртемберг мужид шувууны томуугийн A(H5N8) вирус дэгдсэн тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах байгууллага мэдэгдсэн байна.   Шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн газарт байсан 69 шувууны 44-т нь вирус илэрсэн бөгөөд бүх шувууг устгасан байна

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.