Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Турк Сирийн армид хариу цохилт өгчээ2 сар 11. 11:28

Туркийн Зэвсэгт хүчин Сирийн Идлиб муж дахь цэргүүд рүү нь галласны хариуд тус улсын армид бөөн хүчээр цохилт өгсөн байна.   “Урьдчилсан мэдээллээр, Сирийн армийн 115 байд цохилт өгч, гурван танк, нэг нисдэг тэргийг оруулаад 101 байг устгасан. Ажиллагаа үргэлжилж байна” гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээлжээ

Паралимпын анхны албан ёсны музей Японд нээгдэнэ2 сар 11. 9:39

Олон улсын паралимпын хорооны анхны музейг Японы нийслэл Токио хотноо нээхээр болжээ.   Уг музейд тэмцээн нь 1948 оноос эхэлсэн паралимпын хөдөлгөөний түүхийг өгүүлэх үзмэрүүдийг дэлгэнэ. Паралимпын анхны тэмцээнийг Их Британийн нэгэн эмнэлэгт шархадсан цэргүүдийн нөхөн сэргээх эмчилгээнд зориулж явуулж байжээ

Цагаан ордон гадаадад үзүүлэх тусламжийн хэмжээг бууруулах санал дэвшүүлнэ2 сар 11. 9:39

Орос, Хятадын эсрэг чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө мөнгийг нэмэгдүүлж, гадаадын улсуудад үзүүлэх тусламжийн хэмжээг 21 хувиар бууруулахыг Цагаан ордон 2021 оны санхүүгийн жилд АНУ-ын Конгресст санал болгоно. Энэ тухай АНУ-ын Засаг захиргааны өндөр дээд төлөөлөгчийн мэдэгдсэнийг “Reuters” агентлаг иш татан мэдээлсэн байна.   Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх санхүүгийн жилд гадаадад үзүүлэх тусламжийн хэмжээг 44.1 тэрбум ам.доллар буюу энэ оныхоос 11.6 тэрбум ам.доллароор бага мөнгө олгохыг хууль тогтоогчдоос хүсэх аж.   Түүнчлэн олон улсын хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Америкийн корпорацийн эхлүүлсэн үйл ажиллагаанд 700 сая ам.доллар олгохыг хүсэх аж

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.