Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

НДЕГ-аас Капитал банктай холбоотой мэдэгдэл гаргажээ2 сар 10. 12:32

МЭДЭГДЭЛ 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүүлийн үед цахим сүлжээгээр Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө  Капитал банкинд байршиж байсан талаар ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.  Арилжааны банкуудад 2013-2016 онуудад байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 253.2 тэрбум төгрөг байсан бол 2016-2019 онуудад 342,8 тэрбум төгрөг болж /эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 2018, 2019 он ороогүй/, 35.3 хувиар нэмэгдсэн байна. Нийгмийн даатгалын сангийн статистик үзүүлэлтээс харахад хүүгийн орлого жил бүр нэмэгдсэн байна.  Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 5.2 тэрбум төгрөг байршуулж байсан бол 2013 онд 126.3 тэрбум, 2014 онд 209.4 тэрбум, 2015 онд 238.0 тэрбум төгрөг болсон байна. Капитал банкинд байршиж байсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 2012 оноос 2013 онд 4, 2014 онд 6.6, 2015 онд 7.5, 2016 онд 7.1 дахин тус тус нэмэгджээ. Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банктай 2012 онд 16.0 тэрбум, 2013 онд 79.0 тэрбум, 2014 онд 85.0 тэрбум, 2015 онд 20.0 тэрбум, 2016 онд 15.0 тэрбум төгрөгийн хадгаламжийг шинээр байршуулж, тус банкинд бусад банкуудаас мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлсэн байна. Нийгмийн даатгалын санд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 577.0 тэрбум төгрөгийн хадгаламж байршиж байснаас 180.0 тэрбум төгрөг буюу 31.2% нь Капитал банкинд байршиж байжээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 35 тоот тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас  арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-аар тухайн банкинд байршуулах хадгаламж нь банкны нийт активын 20 хувиас хэтрэхгүйгээр байсныг НДҮЗ-ийн  2014 оны 22 тоот тогтоолоор 25 хувиас хэтрэхгүй байхаар нэмэгдүүлэн өөрчилжээ. Энэ нь нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг өөрийн хөрөнгө багатай жижиг банкуудад их хэмжээгээр байршуулах боломжийг бүрдүүлсэн байна. Тухайн үед Капитал банкинд хадгаламж хэлбэрээр байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө нь тус банкны нийт активын 21.7 хувьд хүрсэн байсан ба  2016 оны 07 дугаар сард 26.76 хувьд хүрч, журамд заасан хэмжээнээсээ хэтэрсэн байсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан тухайн үед мөрдөж байсан журмаар хадгаламжийн хүүгийн хэмжээг  тухайн үеийн Засгийн газрын бондын хүү, Төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү болон арилжааны банк хоорондын захын хүүгийн дундаж хувь хэмжээнээс доошгүй байх, мөн Монголбанкны бодлогын хүүгийн түвшинтэй уялдуулан тогтоохоор заасан. Гэтэл 2016 оны 05 дугаар сард /Улсын их хурлын сонгуулийн өмнө/ дээрх 3 үзүүлэлтийн дундаж 12.8%, Монголбанкны бодлогын хүү 10.5% байхад нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг хамгийн бага байх ёстой хэмжээнээс 3.8 хувиар бууруулан 9.0%-аар тогтоон, өмнө байгуулсан Мөнгөн хадгаламжийн гэрээнүүдийн хүүгийн хэмжээг 9.0 хувь болгон бууруулан өөрчилж, журмын заалтыг ноцтой зөрчсөн төдийгүй  07 дугаар сард /УИХ-ын сонгуулийн дараа/ 2016, 2017 онуудад хугацаа дуусах байсан 61.0 тэрбум төгрөгийн хадгаламжийг дуусах хугацаанаас нь өмнө дахин 2 жилийн хугацаагаар буюу 2018 оны 07 сар хүртэл хугацаагаар сунгаж, 15.0 тэрбум төгрөгийн гэрээг шинээр байгуулсан байна. Монголбанкны санхүү, төлбөрийн чадвар, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол хангасан банкинд байршуулах ёстой боловч 2013-2016 онуудад Капитал банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлан ирүүлээгүй байхад хадгаламж байршуулсан байна. Журамд зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга зөвшөөрөл өгч гэрээ байгуулах ёстой боловч 2014 оноос бусад онуудын зөвшөөрлийн бичиг нь тус газрын архивт хадгалагдаагүй устгагдсан байна. 2016 оны 12 дугаар сард шинээр томилогдсон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 33 тоот тогтоолоор нийгмийн даатгалын сангийн мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг 15.0 хувиас багагүй байхаар тогтоон, тухайн үед хугацаа дуусаагүй байсан мөнгөн хадгаламжийн гэрээнүүдийн хүүгийн хэмжээг 15.0-15.5 хувь болгон нэмэгдүүлж, 2 жилээр байгуулсан гэрээний хугацааг 1 жил болгон өөрчилсөн болно. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 08 тоот тогтоолоор “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”, “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний загварыг шинэчлэн баталсан. Хадгаламжийн хүүгийн доод хэмжээг  тухайн үеийн банкуудын байгууллагын хугацаатай хадгаламжийн хүүтэй уялдуулан Монголбанкны бодлогын хүүн дээр 3 хувийг нэмж тогтоон, нэг банкинд их хэмжээгээр байршуулах, эрсдлээс сэргийлэх зорилгоор хадгаламжийн хэмжээ нь тухайн банкны нийт активын 15 хувиас хэтрэхгүй байхаар өөрчилж бууруулсан болно

Хубэй мужаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо буурсаар байна2 сар 10. 11:50

Хятадын төв нутгийн Хубэй мужаас гадна бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдлын тоо сүүлийн 6 хоног дараалан буурсан талаар тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс даваа гарагт мэдээлжээ.

Зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ2 сар 10. 11:16

Тайландын зүүн хойд нутгийн Накхон Ратчасима хотод өнгөрсөн бямба гарагийн орой зэвсэглэсэн цэрэг худалдааны төвд гал нээсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж 29 хүрсэн байна. Уг халдлагын улмаас 50 гаруй хүн шархаджээ.    Аюулаас хамгаалах хүчний алба хаагчид халдлага үйлдсэн этгээдийг ням гарагийн өглөө буудан хөнөөсөн юм

Ирландын бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг тоолж эхэлжээ2 сар 10. 9:45

Ирландад бямба гарагт явуулсан бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг тоолж эхэлсэн байна

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.