Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

“Найзууд” нэг ангит киногоор эргэн уулзана2 сар 8. 12:45

“Найзууд” олон ангит киноны үргэлжлэлийг хийнэ гэсэн цуу яриа гараад хэдэн сарын нүүр үзэж байна. Аль арваннэгдүгээр сард л The Hollywood Reporter мэдээллийн сайт зургаан найз (Женнифер Энистон, Кортни Кокс, Лиза Кудроу, Дэвид Швиммер, Мэтт Леблан болон Мэттью Перри) кино бүтээгч Дэвид Крейн болон Марта Кауффман нарын хамт тусгай нэг анги кино бүтээх талаар HBO Max кино компанитай хэлэлцээр хийж байгаа гэсэн мэдээллийг цацсан билээ. Үүний дараахан Эллен Дедеженересийн шоунд оролцох үеэрээ Жен нэг “аятайхан” төсөл дээр ажиллаж байгаа тухайгаа ам алдсан удаатай. Мөн нийгмийн сүлжээнд бараг байдаггүй байсан найзууд бүгд сүүлийн үед инстаграмд цахим хуудастай болцгоосон

Хятад коронавирустэй тэмцэх зорилгоор 9.56 тэрбум ам.долларыг төсөвлөжээ2 сар 8. 10:41

“2019-nCoV” вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаатай тэмцэхэд зориулж БНХАУ-ын эрх баригчид 66.74 тэрбум юань буюу 9.56 тэрбум ам.долларыг төсөвлөжээ. Энэ тухай БНХАУ-ын Сангийн орлогч сайд Юй Вэйпин мэдэгджээ.   Энэ мөнгөнөөс 28.48 тэрбум юань буюу 4.08 тэрбум ам.долларыг нь хэдийнээ зарцуулаад байгаа аж

Худалдааны санал зөрөлдөөнийг тэгш эрхийн үндсэн дээр арилгахаа мэдэгджээ2 сар 8. 10:39

Манай улс АНУ-тай үүссэн худалдаа эдийн засгийн санал зөрөлдөөнийг тэгш эрхийн үндсэн дээр арилгахыг зорьж байна хэмээн БНХАУ-ын дарга Си Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярих үеэрээ мэдэгджээ.   "Хоёр улсын хооронд санал зөрөлдөөн байгаа хэдий ч бид нэгнээ хүндэлж, тэгш эрхийн үндсэн дээр хамтран ажиллах хэрэгтэй. Ингэснээр яриа хэлэлцээний замаар асуудлыг шийдвэрлэхийн тулд харилцан хүлээн зөвшөөрч болохуйц арга замуудыг олж чадах юм” хэмээн Си Жиньпиний мэдэгдсэнийг "Синьхуа" агентлаг иш татан мэдээлжээ.   Түүнчлэн АНУ БНХАУ-ын эрх баригчидтай нэгдмэл байж, өндөр дээд түвшинд хүрсэн тохиролцооны дагуу ажиллана гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.