Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14.6 хувиар буурчээ1 сар 15. 14:16

 Томоохон эдийн засагтай хоёр улсын хооронд худалдааны дайн сунжраад буй үед өнгөрсөн оны сүүлчээр АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 541.22 тэрбум ам.долларт хүрч, 2018 оныхтой харьцуулахад 14.6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.     Хятадын гаалийн газрын мэдээлснээр, тайлагнах хугацаанд БНХАУ-ын АНУ-д нийлүүлсэн экспортын хэмжээ 418.5 тэрбум ам.долларт хүрч, 12.5 хувиар буурсан бол АНУ-ын БНХАУ-д нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 122.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 оныхтой харьцуулахад 20.9 хувиар буурсан үзүүлэлт байжээ. 12 дугаар сард БНХАУ-аас АНУ-д хийсэн экспортын хэмжээ 34.4 тэрбум ам.доллар байсан бол АНУ-ын импортын хэмжээ 11.2 тэрбум ам.доллар байжээ

Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна1 сар 15. 11:31

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого эхлээд 5 хоног болж байна. 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар тооллогын явц 82.5 хувьтай явагдаж байгаа бөгөөд тооллого энэ сарын 15-ны 22.00 цагт дуусна. Улсын хэмжээнд 2982 тоологч түр товчоодтой нийлээд 5000 гаруй хүн анхан шатад ажиллаж байгаа юм. Энэ удаагийн тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой. Иргэд тооллогын ажилтныг гэр, орон сууцандаа саадгүй нэвтрүүлж, үнэн зөв бүрэн мэдээлэл өгснөөр “Тоологдов” гэрчилгээг авна

Япон, АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ1 сар 15. 11:02

Мягмар гарагт Япон, АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзаж, БНАСАУ-тай өрнүүлж буй цөмийн хэлэлцээ зогсонги байдалд орсон энэ үед Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тогтвортой байдлыг баталгаажуулахад гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ.   “Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги, АНУ-ын Гадаад хэргийн сайд Майк Помпео, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва нарын Сан-Франциско хотноо болсон уулзалтаар бүс нутагт энх тайвныг цогцлооход хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон” гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлсэн байна.   Т.Мотэги, Кан Кюн Ва нар мөн ганцаарчлан уулзаж, хоёр орны хооронд үүсээд буй дайны үеийн нөхөн төлбөр болон худалдааны бодлогын маргааныг зохицуулах чиглэлд хүчин чармайлт гаргах талаар хэлэлцжээ. Токио, Сөүл хоорондын маргаанаа шийдвэрлэх нь гурван талын хамтын ажиллагааг хэвээр үргэлжлүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой хэмээн Вашингтон үзэж байна.   2018 оны сүүлээр БНСУ-ын Дээд шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг олгохыг Японы фирмүүдээс шаардсантай холбоотойгоор хоёр талын хурцадмал байдал даамжирчээ. Японы засаг захиргаа дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үздэг байна. Түүнчлэн 2019 оны долдугаар сард Япон экспортын хяналтаа чангатгасан юм

БНХАУ АНУ-ын 200 тэрбум ам.долларын барааг худалдаж авна1 сар 15. 10:16

 БНХАУ, АНУ-ын хооронд Вашингтон хотод энэ долоо хоногт гарын үсэг зурах худалдааны гэрээний эхний үе шатны хэлэлцээрт хоёр жилийн хугацаанд Америкийн дөрвөн салбараас 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг Бээжинд үүрэг болгосон заалт оруулсан тухай “South China Morning Post” сонинд хэд хэдэн эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.   Тодруулбал, 75 тэрбум ам.долларын өртөг бүхий аж үйлдвэрийн салбарын бараа бүтээгдэхүүн худалдаж авна

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.