Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Хүн амын тооллого түүврээр 70 хувьтай байна1 сар 14. 15:07

Улсын хэмжээнд явагдаж буй 2020 оны Хүн ам, орон сууцны ээлжит тооллого дуусахад 2 хоног үлдээд байна.  Бид энэ удаагийн тооллогын онцлог болон явцын талаар Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалтай ярилцлаа. Өнөөдрийн байдлаар хүн ам, орон сууцны тооллого түүврийн байдлаар 70 хувьтай явж байна.  -Энэ удаагийн тооллого мэдээллийн сангийн бүртгэлд тулгуурлахаас гадна уламжлалт аргаар буюу цаасаар мөн давхар мэдээлэл авч байгаа нь сүүлийн удаагийнх болж байгаа юу?  -Ер нь бол тийм гэж хэлж болно

“Windows 7” үйлдлийн системийн шинэчлэлийг өнөөдрөөс зогсооно1 сар 14. 13:36

АНУ-ын “Microsoft” компанийн “Windows 7” үйлдлийн системийн сүүлийн шинэчлэлийг /update/ хийхийг цахим орчны аюулгүй байдлыг хамгаалах мэргэжилтнүүд уг үйлдлийн системийг хэрэглэгчдэд хандан уриалжээ.   “Microsoft” компани сүүлд гаргасан технологиуддаа түлхүү анхаарахын тулд мягмар гарагаас эхлэн “Windows 7” үйлдлийн системийн шинэчлэлийг зогсоохоор болжээ. Ингэснээр, “Windows 7”-гийн хэрэглэгчид цаашид аюулгүй байдлын шинэчлэлийн мэдээллийг хүлээн авахгүй ажээ

Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” болж байна1 сар 14. 12:51

Өнөөдөр Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ хамтран барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд БХБЯ-ны Төрийн нарын бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын дэд захирал бөгөөд ерөнхий менежер Б.Энхболд болон барилгын экспертууд албаныхан оролцож байна.  Зөвлөгөөнийг Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс зохион байгуулж байгаа бөгөөд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхэд экспертээр ажилладаг 200 гаруй эксперт оролцож байна

Ч.Улаан сайд огцрох ёстой1 сар 14. 12:33

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнгөрсөн есдүгээр сард малын үнэ хангаллтай хэмжээнд өссөн байсан. Нэг төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянган төгрөг байсан бол өнөөдөр 20-30 мянган төгрөгөөр унасан байна

Х.Роухани: АНУ бүс нутгийн хурцадмал байдлыг дэвэргэж байна1 сар 14. 11:57

Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Шведийн Ерөнхий сайд Лёвен Стефантай утсаар ярих үеэрээ Украины нисэх онгоцны ослоор Шведийн иргэд амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийллээ гэж Ираны Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.   “Иран эцсийн үр дүн гартал мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, үр дүнгийн талаарх олон нийтийн санаа бодлыг мэдээлэх болно” гэж Хасан Роухани мэдэгдсэн байна.   Энэ сарын 8-нд Украины зорчигч тээврийн нисэх онгоцыг санамсаргүйгээр буудан унагааснаа Ираны эрх баригчид бямба гарагт хүлээн зөвшөөрсөн билээ.   АНУ-ын цэргүүд Ойрхи Дорнодын бүс нутагт хурцадмал байдлыг дэвэргэж байна хэмээн Х.Роухани АНУ-ыг буруушаажээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд АНУ-ыг зорьжээ1 сар 14. 11:23

Даваа гарагт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ худалдааны эхний үе шатны хэлэлцээрт гарын үсэг зурахаар АНУ-ыг зорьжээ.   Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотын олон улсын нисэх буудалд даваа гарагийн үдэд ирж, нисэх буудал руу орсон байна

Италийн Ерөнхий сайд Туркт айлчилна1 сар 14. 10:38

Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы урилгаар даваа гарагт тус улсад ажлын айлчлал хийнэ.   Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн алхмуудын талаар хэлэлцэнэ гэж Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсан байна

Канадад 140 мянга орчим хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ1 сар 14. 10:16

Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Канадын зүүн нутгийн Квебек мужид хүйтэн бороо орж, хүчтэй шуурга дайрсны улмаас 140 мянга орчим хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ.   Канадын Үндэсний цаг уурын газраас мэдээлснээр, хүйтэн бороо цас бол хувирсан бол зарим газарт салхины хурд секундэд 25 метрт хүрсний улмаас хэдэн зуун мод, зар сурталчилгааны самбарууд унаж, цахилгаан дамжуулах маш олон шугам гэмтжээ. Цаг агаарын таагүй үзэгдэл бүс нутгийн томоохон хотууд болох Квебек, Монреальд болсон байна.   Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 137 мянган орон сууцны байшин, дэлгүүр, төрийн байгууллагууд цахилгаангүй болсон байна

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.