Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Зөвшилцөж баталсан ҮХНӨ-ийг зөрүү буруугүй мөрдөгтүн, сахигтун1 сар 13. 14:37

Өнөөдөр 1992 оны Үндсэн хуулийн өдөр тохиож байна. 28 жилийн настай шинэ Үндсэн хуулиар бид ард түмэндээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, өмчтэй байх, шашин шүтэх эс шүтэх гээд хүний үндсэн эрх, эрх чөлөөг нь олгосон билээ. Тэр ч утгаараа ардчилсан Үндсэн хууль шинэ нийгмийг цогцлоон байгуулах эрх зүйн цоо шинэ цогц хувьсгал болж чадсан юм. Гэхдээ нийгмийн хөгжлийн явцад энэ Үндсэн хуульд илүү сайжруулах, дэлгэрүүлэн тодотгох шаардлагатай зүйл заалтууд байгаа нь тодорхой болсон

Цөмийн гэрээг дагаж мөрдөхийг Иранд уриалжээ1 сар 13. 12:46

Франц, Герман, Их Британийн удирдагчид 2015 онд байгуулсан цөмийн гэрээг дагаж мөрдөхийг Иранд уриалсан хамтарсан мэдэгдлийг өнгөрсөн ням гарагт гаргасан байна.   Уг баримт бичигт, АНУ цөмийн гэрээнээс 2018 онд гарсан нь харамсалтай шийдвэр болсныг онцлоод, Иранд эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авснаар үүсэх үр дагаварт санаа зовниж байна хэмээн тэмдэглэжээ. Мөн 2019 оны долдугаар сараас хойш Иран гэрээний үүрэг амлалтуудаасаа няцаж буйг дурдаад, гэрээг зөрчсөн үйлдлүүдээ зогсоож, бүрэн дагаж мөрдөхийг тус улсад уриалжээ.   Энэ сарын эхээр Иран уран баяжуулалтын хязгаарыг дахин мөрдөхгүй гэдгээ зарласан байна

Онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрт олгох нөхөн төлбөрийг Иран, Украины хэлэлцээгээр тогтооно1 сар 13. 12:33

Ираны нийслэл Техран хотод онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд олгох нөхөн төлбөрийн хэмжээ хараахан тодорхойгүй байна. Хэдий хэмжээний нөхөн төлбөр олгох нь Украин, Ираны талуудын тохиролцооноос хамаарах ажээ.     “Украины онгоцны осол ердийн тохиолдол биш учраас нөхөн төлбөрийн хэмжээ Иран, Украины хэлэлцээнээс хамаарна” гэж Ираны Иргэний нисэхийн байгууллагын ослын шалтгааныг мөрдөн шалгах газрын дарга Хасан Резайефар мэдэгджээ.     Түүний хэлснээр, “уг онгоцыг Украины нэгэн компанид даатгуулсан байжээ”

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт уулзана1 сар 13. 10:43

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ энэ долоо хоногт Вашингтон хотноо айлчилж, худалдааны хэлэлцээрт /нэгдүгээр үе шат/ гарын үсэг зурна гэж БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдэгджээ. Түүний айлчлал энэ сарын 13-15-нд болно гэж яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн мэдэгдэлдээ дурдав. Худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах үйл хэрэгт АНУ болон БНХАУ-ын хэлэлцэгчид нягт хамтран ажиллаж байна гэж тэрбээр мөн мэдэгдлээ.

Ливийн арми гал зогсоож байгаагаа мэдэгджээ1 сар 13. 9:45

Фельдмаршал Халиф Хафтарын арми ням гарагт орон нутгийн цагаар шөнө дундаас эхлэн Ливийн баруун нутагт байлдааны ажиллагааг зогсоох тохиролцоог зөвшөөрч буйгаа мэдэгджээ. Энэ тухай Ливийн Зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч Ахмед аль-Мисмари мэдээлсэн байна.   “Зэвсэгт хүчний Ерөнхий командлал нэгдүгээр сарын 12-ны 00 цаг 01 минутаас эхлэх баруун бүс нутагт гал зогсоож байгаагаа мэдэгдэж байна

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.