Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Forbes: ОХУ ам.долларын хоёр тэрбумтантай болжээ1 сар 11. 12:16

ОХУ-ын “Veeam” IT-компанийг үүсгэн байгуулагч Ратмир Тимашев, Андрей Баронов нар компаниа Америкийн “Insight Partners” санд худалдсаныхаа дараа ам.долларын шинэ тэрбумтан боллоо гэж “Forbes” сэтгүүл мэдээлжээ.   Мэдээлэлд дурдсанаар, Тимашев, Баронов нар 2017 оноос хойш ОХУ-ын хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад байсаар ирсэн бөгөөд тэдний хөрөнгө тус бүрдээ 700 сая ам.доллароор үнэлэгдэж байжээ. Харин компаниа худалдсаны дараа “Forbes” сэтгүүл бизнес эрхлэгчдийн хөрөнгийг тус бүрд нь 1.2 тэрбум ам.доллараар үнэлсэн байна.   “Forbes”-ын мэдээлснээр, 5 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээг 2020 оны эхний улиралд байгуулж дуусна.   Гэрээний хүрээнд “Veeam” АНУ-д төвтэй тус улсын компани болно

Фижид 15 жилийн дотор 30 сая мод тарина1 сар 11. 12:15

Фижи улсын Засгийн газар байгаль орчноо хайрлан хамгаалах зорилгоор 15 жилийн хугацаанд 30 сая мод тарих зорилт тавьсан талаар тус улсын Ойн сангийн асуудал хариуцсан сайд Осеа Найкаму баасан гарагт мэдээлжээ.   О.Найкаму Найтасири мужид мод тарих санаачилгыг эхлүүлэх үеэрээ хэлэхдээ, Засгийн газрын харьяа байгууллагуудын ажилтнуудын 60 хувийг мод тарих ажилд оролцуулна гэжээ. Тэдгээр ажилтан мөн хууль бусаар мод бэлтгэх гэх мэт үйлдлийг таслан зогсоох чиглэлд ажиллах ажээ.   Энэ оны эцэс гэхэд Найтасири, Тайлеву, Рева мужид 510 мянга гаруй мод тарихаар төлөвлөсөн бөгөөд худалдаалах боломжтой, удаан ургах мод тарьсан газрын эздэд Засгийн газраас урамшуулал олгох гэнэ.   НҮБ-ын “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас дээрх санаачилгыг хэрэгжүүлжээ

Онгоцны осолтой холбон буруутгасныг сэтгэл зүйн манипуляци гэжээ1 сар 11. 12:00

Ираны Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн пуужин Украины Boeing 737 нисэх онгоц осолдох шалтгаан болсон хэмээн АНУ болон бусад орон Ираныг буруутгаж байгааг Иран эрс зэмлэн буруушаажээ. Энэ тухай Ираны Засгийн газрын төлөөлөгч Али Рабии мэдэгдсэн байна.    "АНУ-ын Засгийн газрын хийж буй сэтгэл зүйн манипуляц хийгээд түүнийг нь ухамсартайгаар болон ухамсаргүйгээр дэмждэг хүмүүс ойр дотныхныгоо алдсан хүмүүст зөвхөн уй гашуу нэмж байгаа нь харамсалтай" хэмээн Али ярьжээ.    Болсон явдлын талаарх өөрийн хувилбарыг хөхиүлэн дэмжихдээ АНУ зорилгоо дагаж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ.   Украины нисэх онгоц пуужингийн цохилтод өртсөн байж болзошгүй гэх мэдээллийг Ираны иргэний агаарын тээврийн байгууллагын дарга Али Абедзаде мөн няцаасан байна.   Техран-Киев чиглэлд нислэг үйлдэх ёстой байсан Украины Boeing 737 нисэх онгоц Техраны нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараа осолдсон юм

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.