Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Абэ Шинзо Ойрхи Дорнодод төлөвлөснийхөө дагуу айлчилна1 сар 10. 10:26

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ойрхи Дорнодын гурван оронд хийх айлчлалаа төлөвлөснийхөө дагуу хийхээр болсан талаар Японы Гадаад хэргийн яамны /ГХЯ/ төлөөлөгч мэдээлжээ.   Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Оманд хийх Абэ Шинзогийн айлчлал бямба гарагт эхэлнэ. “Бүс нутгийн нөхцөл байдлын улмаас гэнэтийн өөрчлөлт гарсан хэдий ч Ерөнхий сайд Ойрхи Дорнодод урьд нь төлөвлөсний дагуу айлчлахаар болсон” гэж ГХЯ-ны төлөөлөгч мэдээлсэн байна.   АНУ-ын агаарын цохилтын улмаас Ираны генерал амиа алдаж, Ирак дахь Америкийн цэргүүдийн байрлаж буй цэргийн баазуудад Иран пуужингийн цохилт өгсөнтэй холбогдуулан Абэ Шинзогийн айлчлалыг хойшлуулах хэрэгтэй гэж Японы Засгийн газрын зарим төлөөлөгч өмнө нь мэдээлсэн юм.   АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай сөргөлдөхөөс зайлсхийсэн байр суурийг баримталж, Иран ч мөн ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэнтэй холбогдуулан Абэ Шинзо айлчлалаа төлөвлөсний дагуу хийхээр болсон хэмээн үзэж байна.   Японы Ерөнхий сайд Ойрхи Дорнодын гурван оронд хийх айлчлалынхаа үеэр тус улсын удирдагчидтай уулзаж, бүс нутгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад хувь нэмрээ оруулахын тулд дипломат хүчин чармайлт гаргах Японы байр суурийг илэрхийлэх төлөвтэй байна

“Toyota” Фүжи уулын ойролцоо “ухаалаг хот” байгуулна1 сар 10. 10:24

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгслүүд, ухаалаг технологи, туслагч роботуудыг турших 2000 оршин суугчтай “ирээдүйн хот” байгуулах төлөвлөгөө боловсруулжээ.    АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотноо зохион байгуулж буй Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн /CES/ үеэр танилцуулсан Toyota” компанийн "ухаалаг хот"-ын төслийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэх аж. Энэхүү хотыг Токио хотоос 100 орчим километр зайд оршдог Фүжи уулын бэлд байгуулах ажээ.   “Toyota” компанийн тэргүүн Акио Тоёдагийн мэдээлснээр, шинэ хотод судлаач, эрдэмтэд, инженерүүд шинэ үеийн технологио турших боломжтой аж

Дэлхийн батлан хамгаалахын зардал 1 их наяд 8 тэрбум ам.доллароос давжээ1 сар 10. 9:12

Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын салбарын зардал 1 их наяд 8 тэрбум ам.доллароос давжээ. Энэ нь Европын орнуудын батлан хамгаалахын зардал өссөнтэй олон талаар холбоотой гэж “Jane's” мэдээлэл-дүн шинжилгээний агентлагийн дэлхийн батлан хамгаалахын зардлын өөрчлөлтийн талаарх тайланд дурдсан байна.   Тайлангаас үзвэл, 2019 онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын зардлын өсөлт өмнөх оны 6 хувьтай харьцуулахад 1 хүртэл хувиар удааширчээ

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.