Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Нийслэлийн хүн амын тооллогыг 103 настай Ш.Багаажав гуайнхаас эхлүүллээ1 сар 9. 15:45

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллого өнөөдөр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт нэгэн зэрэг эхэллээ.  Энэ удаагийн тооллого бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд нэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн хэмжээнд 500 тоологч, 128 шалгагч ажиллаж байна. Уламжлалт буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр настан, Сүхбаатар дүүргийн иргэн Шагдар овогтой Багаажавынхаас эхлүүллээ. Иргэн Ш.Багаажав нь өдгөө 103 настай бөгөөд Хүн ам орон сууцны тооллогод ийнхүү 11 дэх удаагаа хамрагдлаа. Тэрбээр том охин, ач, зээ нарын хамт амьдардаг. Том охин Б.Өлзийсайхан “Хүн амын тооллогод аав маань 11 дэх удаагаа оролцсон юм байна

Залруулга1 сар 9. 15:06

Манай мэдээллийн сайтад Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатарыг  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр тавигдаж  иргэний  талаар үндэслэлгүй мэдээлэл иргэд, олон нийтэд цацагдаж хүний ажил,  нэр хүндэд халдсандаа гүнээ харамсаж байна. Мэдээг оруулахдаа албан ёсны эх сурвалжаас тодруулаагүй, мэдээ нь бодит байдалтай нийцэхгүй, илт ташаа байсныг хүлээн зөвшөөрч, үүгээр залруулга хийж байна. Учир нь Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Ганбаатарыг 04 дүгээр сарын 11-ний /2018.04.11/ өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл news.mn мэдээллийн сайтад нийтлэгдсэн билээ

Дэлхийн батлан хамгаалахын зардал 1 их наяд 8 тэрбум ам.доллароос давжээ1 сар 9. 13:12

Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын салбарын зардал 1 их наяд 8 тэрбум ам.доллароос давжээ. Энэ нь Европын орнуудын батлан хамгаалахын зардал өссөнтэй олон талаар холбоотой гэж “Jane's” мэдээлэл-дүн шинжилгээний агентлагийн дэлхийн батлан хамгаалахын зардлын өөрчлөлтийн талаарх тайланд дурдсан байна.   Тайлангаас үзвэл, 2019 онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалахын зардлын өсөлт өмнөх оны 6 хувьтай харьцуулахад 1 хүртэл хувиар удааширчээ

Ирак дахь Японы ЭСЯ-ны үйл ажиллагааг зогсоожээ1 сар 9. 10:49

Иракийн нийслэл Багдад хот дахь Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон талаар Японы Гадаад хэргийн яам лхагва гарагт мэдээлжээ.   Мөн Гадаад хэргийн яам Иракийг орхихыг тус улс дахь япончуудад уриалжээ

Токиогийн биржийн ханш огцом унажээ1 сар 9. 10:29

Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудад Иран пуужингийн цохилт өгсний дараа Азидаа хамгийн томд тооцогддог Токиогийн хөрөнгийн биржийн ханш огцом унасныг арилжааны мэдээлэл харууллаа.   Орон нутгийн цагаар 10 цагт Nikkei гол индекс 2.43 хувиар буурч 23003.48 пункт болсон байна

Б.Жонсон Европын Комиссын тэргүүнтэй уулзана1 сар 9. 9:53

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын Комиссын шинэ дарга Урсула фон дер Ляйентай анх удаа уулзана

Иранд осолдсон онгоцны бүх зорчигч амиа алджээ1 сар 9. 9:45

Иранд осолдсон Украины нисэх онгоцонд сууж явсан бүх зорчигч амиа алдсан тухай “Reuters” агентлаг Ираны телевизийн мэдээллээс иш татан уламжлав.   Украины онгоц лхагва гарагийн өглөө Техран хотын имам Хомейнийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо осолдсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Нисэх буудлын дарга Жаафар Задегийн мэдээлснээр, уг онгоцоор 167 хүн зорчиж байжээ.   Иранд суугаа Украины Элчин сайдын яам нисэх онгоцны ослын улмаас амиа алдсан зорчигчдын жагсаалтыг гаргаж байгаа тухай мэдээлсэн байна

Худрагагүй ХАМ ХЭРЭГТЭН...1 сар 9. 9:45

Дархлагдсан дарга нар залуучуудаар “амны алчуур” хийж байна “Идсэн нь ичээнд идээгүй нь ууланд” гэх үг бий. Энэ үгийг Монголын улс төрийн амьдралд хамаатуулж хармаар ч юм шиг. 2016 оны сонгуултай өрсөж яригдсан 60 тэрбумын гэх хэрэг бий

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.