Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Мэдэгдэл12 сар 3. 14:17

КАПИТАЛ БАНКИНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН МӨНГӨН ХӨРӨНГӨ БАЙРШУУЛСАН ТУХАЙ: Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн. Тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө 2012 онд 31.4 тэрбум төгрөг, 2013 онд 126.3 тэрбум, үүнээс хадгаламж нь 105.0, 2014 онд 209.4 тэрбум, үүнээс хадгаламж нь 190.0, 2015 онд 238.0 тэрбум, үүнээс хадгаламж нь 185.0, 2016 онд 224.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 180.0, 2017 онд 228.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 20.0,  2018 онд 105.3, үүнээс хадгаламж нь 2.4 тэрбум төгрөг тус тус байсан. НДЕГ нь 2016 оны наймдугаар сараас Капитал банкинд мөнгөн хөрөнгө нэмж байршуулаагүй бөгөөд 2017-2018 онд хугацаа дууссан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г сунгалгүй мөнгөн хөрөнгийг хадгаламжаас харилцах дансанд шилжүүлсэн болно. Тодруулбал, Капитал банкинд байсан 79.0 тэрбум төгрөгийн Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-нд дууссан тул гэрээг сунгалгүйгээр мөнгөө буцааж татах зорилгоор зарлагын гүйлгээ хийлгэх төлбөрийн хүсэлтийг удаа дараа  хүргүүлсэн боловч гүйлгээ хийгдээгүй. Гэрээ сунгагдаагүй байх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт шийдвэр гаргах ажлын хэсэг байгуулж ажиллуулсан

Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12

Капитал банкны дампууралтай холбоотойгоор тус банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой асуудал иргэдийн анхаарлыг татаж байна. Энэ асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригттой ярилцлаа. -Нийгмийн даатгалын сан хоосорсон, хуримтлал байхгүй гэж ярих боллоо

Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09

Иранд шатахууны үнэ өссөнийг эсэргүүцсэн жагсагчид болон тус улсын аюулаас хамгаалах хүчин хооронд болсон мөргөлдөөний үеэр хамгийн багадаа 208 хүн амиа алдсан гэж “Amnesty International” байгууллага мэдэгдлээ.   Иранд шатахууны үнэ өссөний эсрэг эсэргүүцлийн ажиллагаа 11 дүгээр сард эхэлж, улмаар орон даяар эрчийг авсан байна. Тус улсын төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, 140 орчим олон нийтийн газар жагсагчдын хөлд өртөж, сүйджээ.   Лондон хотод төвтэй хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллага хохирогчдын ар гэр, сэтгүүлч, идэвхтэнүүд зэрэг Иран доторх болон гаднах “баттай эх сурвалж”-ийн мэдээлэлд үндэслэн дээрх мэдээллийг гаргасан байна.    Тус байгууллага “Ираны аюулаас хамгаалах хүчин аймшигт аллага үйлдэж байгааг нотлох баримт нь хохирогчдын тоо юм” гэж мэдэгдээд, хохирогчдын ар гэрийнхнийг хэвлэлд ярилцлага өгч, оршуулгын ёслол хийж болохгүй гэж дарамталж байгааг буруушаасан байна.    Үүнээс гадна АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон өөрийн твиттер хуудсаараа Ираны Засгийн газрыг шүүмжилжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ Та бүхэнд “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэж буй Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Манай улсын нийт хүн амын 3,3 хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байдаг бүхий л салбарын бодлого, үйл ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд Монгол Улсын төр, үе үеийн Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг хангахын төлөө анхаарал хандуулж ирсэн билээ. Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангах чиглэлд тодорхой зорилтуудыг тусган тэдний эрх, оролцоо, хөгжил, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн тэгш байдлыг хангахад онцгой анхаарч олон талт арга хэмжээг авч байна. Тухайлбал, УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталснаар хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлд тодорхой ахиц гаргалаа.Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийг сайжруулахад анхаарсны үр дүнд өнгөрсөн онд Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийг, энэ оны зургадугаар сард байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүдэд олгодог тэтгэмжийг нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргээд байна.Энэ оны эхний хагас жилд давхардсан тоогоор нийт хөгжлийн бэрхшээлтэй 219,1 мянган хүнийг нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамруулсан нь нэг хүн дор хаяж хоёр төрлийн арга хэмжээнд хамрагдаж байна гэсэн үг юм. Дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг 2017 онд Засгийн газрын тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах чиглэлд ахиц гарсан

“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, 1981 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Энэ оны 12 сарын 03-ны өдрийг НҮБ-аас “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг бүх нийтэд уриалсан.Энэ өдрийг тохиолдуулан ХБХХЕГазар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нээлттэй ажлын байранд зуучлах, ажил олгогч эзэд, ААНБ-ын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх, хүртээмжтэй орчин, тохируулгат ажлын байрыг бий болгоход нөлөөлөх зорилготой “Хүртээмжтэй ирээдүй-2019” өдөрлөгийг зохион байгуулж байна

Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43

Мексикийн хойд нутагт, АНУ-ын хилийн ойролцоо зэвсэглэсэн этгээдүүд болон Мексикийн аюулаас хамгаалах албаныхан хооронд болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алдсан гэж орон нутгийн хэвлэлүүд ням гарагт мэдээлжээ.   Коауила мужийн Вилла Юнион хотод болсон буудалцаан цаг гаруй үргэлжилсэн гэж тус хотын захирагч Мигель Анхель Рикельме хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, “зэвсэгт этгээдүүд орон нутгийн засаг захиргааны байр руу дайрсан бөгөөд холбооны аюулгүй байдлын албаныхан шуурхай хариу арга хэмжээ авсан” гэв.   Буудалцааны үеэр 21 хүн амиа алдсаны дөрөв нь цагдаагийн алба хаагч байжээ

Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарт автобус гүүрнээс унасны улмаас 19 хүн амиа алдаж, 21 хүн гэмтсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.   Осол болох үед автобусанд нийт 43 гурван хүн зорчиж байжээ

Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45

 ОХУ, БНХАУ-ыг холбосон анхны гүүрэн замыг амжилттай тавьж дууссан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.