Мягмар гарагт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 47 хүрч, 790 хүн гэмтсэн гэж Албанийн Засгийн газар пүрэв гарагт мэдээлжээ. Албанид газар хөдлөлтийн улмаас ийм олон хүн амиа алдсан тохиолдол сүүлийн 40 жилийн хугацаанд бүртгэгдээгүй байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн Адриат тэнгисийн эргийн Дуррес хот тэргүүтэй нутгуудад онц байдал зарлажээ
НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын хувьд Турк нь геостратегийн чухал ач холбогдолтой гэж Германы Канцлер Ангела Меркел парламентын хуралдааны үеэр онцлон тэмдэглээд, холбоотнуудын дунд зохицуулалт хийж, эв нэгдлээ хангахыг уриалжээ. Мөн тэрбээр Сирийн зүүн хойд нутагт террорист бүлгүүдийн эсрэг дангаараа цэргийн ажиллагаа явуулсан гэж Туркийг НАТО-гоос гаргах гэсэн гишүүдийн уриалгыг эсэргүүцсэн байна. “Турк НАТО-гийн гишүүн хэвээр байх бөгөөд бид үүнийг хангаж ажиллах ёстой
Иран улс ОХУ болон БНХАУ-тай хамтран тэнгисийн цэргийн сургууль хийнэ гэж тус улсын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ командлагч Хусейн Ханзади мэдэгджээ.
Францын археологичид Египетийн өмнөд нутагт орших Эль-Ассасиф хэмээх эртний оршуулгын газраас маш сайн хадгалагдан үлдсэн 3500 орчим жилийн настай гурван чулуун авс олжээ. Египетийн эртний хөшөө дурсгал хариуцсан яамнаас мэдээлснээр, чулуун авснууд 180-195 см урттай бөгөөд хоёр нь эмэгтэй хүнийх байна