Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Бразилын Ерөнхийлөгч асны ялын хэмжээг нэмэгдүүлжээ11 сар 28. 12:58

 Бразил улсын Дөрөвдүгээр тойргийн холбооны бүс нутгийн шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силваг авлигын хэрэгт буруутай гэж үзээд түүнд ногдуулсан ялын хэмжээг 17 жил нэг сар 10 хоног болгон нэмэгдүүлжээ.   “Атибайягийн хэргийн хүрээнд мөнгө угаасан, авлига авсан хэрэгт буруутгагдсан Ерөнхийлөгч асныг яллах шийдвэрийг Холбооны бүс нутгийн шүүхийн дөрөвдүгээр комисс санал нэгтэйгээр баталлаа” гэж  шүүхийн “Twitter” хуудсанд гарсан мэдээлэлд дурдсан байна.   Энэхүү хэрэг нь Сан Паулу мужийн Атибайя хот дахь байшин, газартай холбоотой юм. Хууль сахиулах байгууллагуудын үзэж буйгаар, үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэн нь Лула да Силва боловч түүнийг тойрон хүрээлэгчдийн нэр дээр албан ёсоор бүртгэгдсэн байдаг байна

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ-2019” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа11 сар 28. 11:05

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монгол Улсын Их Сургууль хамтран хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болохыг нотлох, бусад салбар шинжлэх ухаантай уялдуулах, эрдэмтэн судлаачдын анхаарлыг хандуулах, тухайн салбарт тулгамдаж байгаа асуудлыг дэвшүүлэх, шийдвэрлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь-2019” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн оюутан, ажилтан, судлаач, эрдэмтдээс нийт 60 гаруй судалгааны ажил, бүтээл ирүүлснээс шилдэг 8 бүтээл шалгарч, илтгэлээ хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлсэн 8 илтгэлийг практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн дүгнэлт, судалгааны арга аргачлал, илтгэх ур чадвар зэрэг  үзүүлэлтүүдийг тус тус харгалзан шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан

Парламентын мэтгэлцээн11 сар 28. 11:05

НҮБ -аас жил бүрийн 12 дугаар сарын 03–ны өдрийг Хөгжлийн   бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон жил бүр тэмдэглэж өнгөрүүлэхийг бүх гишүүн орнууддаа уриалсан байдаг. 2019 оны энэ өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монгол Улсын Их Сургуультай хамтран оюутны “Парламентийн  мэтгэлцээн”-ийг 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг мэтгэлцээнд МУИС-ийн мэтгэлцээний клубын 8 багийн 16 оюутан оролцож, өөрсдийн оюун мэдлэг, авъяас, илтгэх ур чадвараар өрсөлдлөө

АНУ-д олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна11 сар 28. 11:00

 АНУ-ын Техас муж улсын “TPC Group” нефть химийн үйлдвэрт хоёр дахь удаагаа хүчтэй дэлбэрэлт болжээ. Эрх баригчид ойролцоох суурин газарт байгаа хүмүүсийг албадан нүүлгэн шилжүүлэхээ мэдэгдсэн байна.    Эхний дэлбэрэлт болсны дараа ослын газраас 1 км орчим зайд байрлаж буй хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг уриалж байсан бол одоо 6 орчим км зайд байгаа суурин газрын бүх хүмүүсийг албадан нүүлгэн шилжүүлэхээр болоод байгаа аж

“Умардын урсгал-2”-ыг барих Данийн зөвшөөрөл хүчин төгөлдөр болж байна11 сар 28. 10:59

“Умардын урсгал-2”-ыг Данийн усан нутаг дэвсгэрт барих зөвшөөрөл хүчин төгөлдөр болж байна.   “Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл юм. “Умардын Урсгал-2” хоолой барих төсөл нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий зөөвөрлөх хүчин чадалтай

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.