Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

ОУСС-ын тойрог замын өндрийг нэмэгдүүлжээ11 сар 8. 13:15

Оросын Нислэгийн удирдлагын төвийн мэргэжилтнүүд Олон улсын сансрын станцын /ОУСС/ тойрог замын дундаж өндрийг нэмэгдүүлэх маневр хийсэн тухай Роскосмос корпорацын тэргүүлэх шинжлэх ухааны хүрээлэнгийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Уурын болон нам даралтын зуухыг цахилгаан халаалтад холбох, газанд шилжүүлэх арга хэмжээг авна11 сар 8. 11:45

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 70-100кв-н хүчин чадалтай нам даралтын зууханд хийсэн үзлэг, туршилтын ажлын дүгнэлтийн танилцууллаа. Танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн юм. 70-100кВтын хүчин чадалтай халаалтын зууханд сайжруулсан түлш хэрэглэхэд сүлжээний өгөх температур 30С-ээс дээш гарахгүй, халаалт доголдолж байгаа учраас нам даралтын зуухтай газруудыг шалгаж сайжруулсан түлшний хэрэглээ, утаа шүүгч суурилуулах боломж, техник ашиглалтын болон аюулгүй ажиллагаа зуухны шаталтын процесс, халах гадаргуу, температур гаргах чадварт туршилт хийсэн байна

Нийслэлийн дөрвөн цэгт агаар хэвийн байна11 сар 8. 10:34

Нийслэл хотын утааг багасгах гээд олон төсөл хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, Цэвэр агаар санг байгуулж өвөл болгон ажил зохион байгуулсаар ирсэн

Мүн Жэ Ин ОАНА-гийн гишүүн агентлагуудын төлөөлөгчидтэй уулзжээ11 сар 8. 10:24

Пүрэв гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын дарга нартай уулзаж, Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох үйл явцад үргэлжлүүлэн анхаарлаа хандуулж, дэмжихийг хүссэн байна. Тэрбээр Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын /ОАНА/ 17 дугаар Ерөнхий Ассамблейд оролцож буй 28 орны 32 мэдээллийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзжээ.   2018 онд болсон Пёнчаны Өвлийн Олимпоос хойш энх тайвныг цогцлоох чиглэлд ихээхэн ахиц дэвшил гарч, хоёр Солонгосын удирдагчид өнгөрсөн онд гурван удаа уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын хилийг давж, тус улсын удирдагч Ким Жөн Унтай Панмүнжом тосгонд уулзсаныг БНСУ-ын Ерөнхийлөгч онцолсон байна.   "Үр дүнд хүрэхэд олон саад бэрхшээл бий хэдий ч бид зөвхөн Солонгост төдийгүй Зүүн Азид мөн дэлхий дахинд энх тайвныг цогцлоох ёстой

МАГАТЭ Ираныг шүүмжилжээ11 сар 8. 10:22

 Иран Олон улсын атомын эрчим хүчний байгууллагын /МАГАТЭ/ шинжээчийг цөмийн байгууламж руугаа нэвтрүүлэхээс татгалзсаныг МАГАТЭ шүүмжилсэн байна.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.