Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

"Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлэх ажээ11 сар 7. 13:14

Ая зохиогч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Буяндэлгэрийн Пүрэвсүрэнгийн уран бүтээлийн “Дулаахан намар” тоглолт энэ сарын 11-ний 19 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд болох ажээ. Түүний “Сэтгэлд минь урссан аялгуу Сэтгэлд тань эгшиглээсэй” гэсэн уриа, билэгдэл бүхий энэхүү долоо дахь удаагийн тоглолтын зар өдгөө түмэн олноо ид түгэж байна.  Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолтоо нэрэлсэн “Дулаахан намар” дуу бүтсэн түүхээс товч сонирхуулахад тэрээр арван жилийн өмнөх тэр нэг өдөр Монгол улсын гавъяат жүжигчин С.Жавхлангийн аавын төрж өссөн Увс аймгийн Өмнөговь сумын нутагт ая данг нь тааруулан урлаж бүтээсэн гэдэг

ОХУ-тай цэрэг техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж байна11 сар 7. 12:07

Энэтхэг улс ОХУ-тай цэрэг техникийн хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх бодолтой байна хэмээн Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Раджнатх Сингх ОХУ-ын Шадар сайд Юрий Борисовтой уулзах үеэрээ мэдэгджээ.

Г.Нэргүй: Шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй11 сар 7. 12:04

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 7 өрхийн 12 иргэн хандаж, угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан

“Twitter”-т ажиллаж байсан хүмүүсийг тагнуулын хэрэгт буруутгажээ11 сар 7. 11:21

АНУ-ын “Twitter” нийгмийн сүлжээний компанид ажиллаж байсан хоёр хүнийг Саудын Арабын талд тагнуул хийсэн хэмээн АНУ-ын шүүх буруутгасан байна.   Тэдгээр ажилтныг Саудын Арабын тагнуулын ажилтнуудад тус улсыг шүүмжлэгчид болон “Twitter”-ийн бусад хэрэглэгчийн хувийг мэдээллийг өгсөн хэмээн буруутгажээ. “Washington Post” сонины нийтэлсэн шүүхийн мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын иргэн Ахмад Абуаммо, Саудын Арабын иргэн Али Альзабара нарыг ийнхүү буруутгасан ажээ.   Мөн Саудын Арабын өөр нэгэн иргэн болох Ахмед Амлутайриг “Twitter”-ийн ажилтнууд болон Саудын Арабын төлөөлөгчдийн хооронд зуучийн үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгасан байна

АНУ, Туркийн удирдагчид энэ сард уулзана11 сар 7. 9:51

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн төрийн тэргүүн Тайип Эрдогантай утсаар ярьсан тухайгаа лхагва гарагт мэдээлжээ. Тэрбээр түүнтэй энэ сарын 13-нд Вашингтонд уулзахаар болсныг мэдэгдсэн байна.   “Туркийн Ерөнхийлөгчтэй утсаар маш сайхан яриа өрнүүллээ

АНУ-БНСУ-ын төлөвлөсөн хамтарсан сургуулийг хурцаар шүүмжилжээ11 сар 7. 9:50

АНУ цэргийн хамтарсан сургуулийг БНСУ-тай явуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэнийг БНАСАУ шүүмжлээд, манай улстай дайсагнаж буйгаа зарлаж буй явдал хэмээн мэдэгджээ.   “KCNA” агентлагийн лхагва гарагт нийтэлсэн БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Квон Жон Гуны мэдэгдэлд, АНУ-ын зэвсэгт хүчин ирэх 12 дугаар сард БНСУ-ын армитай агаарын цэргийн хамтарсан сургууль хийхээр төлөвлөж буйг БНАСАУ-ын эсрэг дайны сургуулийг ил тод явуулахаар зорьж буй хэрэг гэжээ.   “Бидний тэвчээр хязгаартаа хүрэхэд тун ойртож байгаа бөгөөд бид цаашид АНУ-ын бодлогогүй үйлдлүүдийг зүгээр хараад суухгүй. Удахгүй явуулахаар төлөвлөж буй цэргийн хамтарсан сургууль нь БНАСАУ-ыг хэдийн авсан шийдэмгий арга хэмжээнүүдийнхээ талаар дахин тунгаан бодоход хүргэж болзошгүй” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэсэн байна.   Квон Жон Гун нь өнгөрсөн 10 дугаар сард Шведэд болсон ажлын түвшний хэлэлцээнд оролцсон БНАСАУ-ын төлөөлөгчдийн нэг юм

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.