Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48

Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Раднатх Сингх Францын нисэх онгоц үйлдвэрлэгч “Dassault” компаниас “Rafale” загварын анхны сөнөөгч онгоцыг хүлээн авлаа гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.   2016 оны есдүгээр сард Энэтхэг 36 ширхэг “Rafale” загварын сөнөөгч онгоц авах олон тэрбумын гэрээг Франц улстай байгуулжээ. Сөнөөгч онгоцнуудыг 2022 он гэхэд нийлүүлж дуусахаар төлөвлөсөн байна.   Сөнөөгч онгоц хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр Р.Сингх хэлэхдээ, “Rafale“ сөнөөгч онгоцнууд нь манай улсын агаарын орон зайн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэжээ

Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47

Египетийн Ерөнхийлөгч Абдул-Фаттах Халил Ас-Сиси, Иракийн Ерөнхийлөгч Бархам Салех нар Туркийн цэргийн ажиллагаатай холбогдуулан Сирийн нөхцөл байдлын талаар утсаар хэлэлцсэн гэж Египетийн төв телевиз лхагва гарагт мэдээлжээ.

Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сирид улсад хил дамнасан шинэ ажиллагаагаа эхлүүлснийг лхагва гарагт мэдэгджээ. Түүний “Twitter” хуудсанд бичсэнээр, уг ажиллагааг “Энх тайвны эх үүсвэр” гэж нэрлэсэн байна.   “Туркийн Зэвсэгт хүчин Сирийн үндэсний армитай хамтран “Энх тайвны эх үүсвэр ” ажиллагааг Курдын ажилчны нам, Курдын өөрийгөө хамгаалах хүчин болон "Лалын улс" террорист байгууллагуудын эсрэг эхлүүллээ” гэж Туркийн удирдагч цохон тэмдэглэжээ.   Эрдоган мөн Туркийн Зэвсэгт хүчний шинэ ажиллагааны зорилго нь “террористууд тус улсын хилийн дагуу байгуулахыг оролдсон хонгилыг устгах, бүс нутгийн байдлыг тогтворжуулж, энх тайван тогтоох юм” гэдгийг мэдэгдэв.   ““Энх тайвны эх үүсвэр” ажиллагаа Турк улсад учирч буй террорист аюул заналыг арилгаж, Сирийн дүрвэгсэд буцах аюулгүйн бүс байгуулна

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21

Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт удааширсантай холбоотойгоор Дэлхийн банк энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх урьдчилсан таамгаа 2.6 хувиас 2.5 хувьд хүргэж бууруулжээ.   Эдийн засагчдын онцлон тэмдэглэснээр, 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт суларсан хэвээр байгаа нь эдийн засгийн тодорхой бус бодлого, дэлхийн хөрөнгө оруулалт, худалдааны урсгал буурсантай холбоотой байна.   2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2016 оноос хойших хамгийн доод түвшин буюу 2.6 хувьд хүрч удааширна гэж ДБ-ны шинжээчид өнгөрөгч зургадугаар сард урьдчилан таамаглажээ. “Гэвч томоохон эдийн засагтай хоёр улсын хоорондох худалдааны маргаан даамжирсан зэргийг оруулаад хэд хэдэн эрсдэл үүссэн нь зургадугаар сарын таамгийг бууруулахад хүргэлээ” гэж ДБ-ны мэдэгдэлд дурдсан байна

Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ жил бүрийн 10 дугаар сарын 10-нд тэмдэглэдэг харааны өдрийг тохиолдуулан дэлхийн иргэдийн хараатай холбоотой тайлангаа нийтэлжээ.   ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий дээр харааны бэрхшээлтэй эсвэл хараагүй болсон дор хаяж 2.2 тэрбум хүн байна. Үүнээс 1 гаруй тэрбум нь урьдчилан сэргийлэх эсвэл зохих эмчилгээ хийлгэж чадаагүйн улмаас хараагүй болон харааны бэрхшээлтэй болжээ.   “Өнөөдөр катарактын мэс заслын тусламжтайгаар нэг өдрийн дотор хараа орж болох боловч хараагүй эсвэл харааны бэрхшээлтэй 65 сая хүн байгаа бол шил худалдан авч зүүх боломжгүйн улмаас 800 сая гаруй хүн бүрэн дүүрэн амьдралаар амьдарч чадахгүй байна

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.