Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө2019, 10 сар 9. 13:49

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулж буй цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн 10 дугаар сарын 9-нд дуусна.   Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэнг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд нээснээс хойш нийт 3284 арга хэмжээг зохион байгуулж, 9.34 сая хүн үзэж сонирхжээ

Сонгуулийн ерөнхий хороонд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрх" сургалтыг зохион байгууллаа2019, 10 сар 9. 11:05

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуулийн бүх шатны үйл ажиллагаанд бусдын адил оролцох, сонгох, сонгогдох эрхийг хангах ажлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоонтой хамтран Сонгуулийн Ерөнхий Хорооны нийт ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар хөгжлийн бэрхшээлийн салбарт хэрэгжиж байгаа хууль, эрх зүйн орчин болон сонгох, сонгогдох эрхийг хэрхэн бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал гэсэн агуулгаар сургалт хийж, нээлттэй ярилцлага зохион байгууллаа

Хятадын Засгийн газрын гишүүдийн АНУ-д нэвтрэх боломжийг хязгаарлана2019, 10 сар 9. 10:28

Уйгурууд болон бусад үндэстний цөөнхийн эрхийг зөрчиж байна гэж эрх баригчид үзэж байгаатай холбоотойгоор АНУ Хятадын Засгийн газар хийгээд Коммунист намын гишүүдийн эсрэг визийн хязгаарлалт тогтооно хэмээн тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.   "Шинжаан Уйгарын өөртөө засах орны уйгар, казах болон лалын шашинт бусад үндэстний цөөнхийг саатуулах юмуу тэдэнтэй зүй бус хандсаныхаа төлөө хариуцлага үүрнэ гэж үзэж буй Хятадын Засгийн газар, Коммунист намын албан тушаалтнуудад визийн хязгаарлалт тогтооно

БНСУ ОХУ-тай шууд холбооны шугам байгуулахыг хүсэж байна2019, 10 сар 9. 9:24

БНСУ ОХУ-тай цэргийн шууд холбоо тогтоох шугамтай болохоор төлөвлөж байна. Энэ тухай Солонгосын Штабуудын дарга нарын хорооны парламентын депутат мэдэгдсэн байна.   Зохих санамж бичигт БНСУ, ОХУ-ын цэргүүд 10 дугаар сарын сүүлчээр гарын үсэг зурж магадгүй байна

Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ2019, 10 сар 9. 9:20

Японы эдийн засгийн онцгой бүсэд гарсан үйл явдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газар Пёньянд эсэргүүцлээ илэрхийлжээ. БНАСАУ-ын загас агнуурын усан онгоц Японы загас агнуурын хяналт шалгалтын хөлөг онгоцтой мөргөлдсөн хэрэг даваа гарагт гарсан юм.   “Холбогдох мэдэгдлийг дипломат сувгаар Бээжинд өгсөн” гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо парламентдаа мягмар гарагт мэдээлсэн байна.   “Умард Солонгосын усан онгоц манай улсын эдийн засгийн бүсэд хууль бусаар загасчилж, Японы загасчдад саад болж, аюул учруулж байна

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.