Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

"Нафтогаз" компанид илүү олон Америкчуудыг оруулахыг шаарджээ10 сар 8. 9:52

"Нафтогаз" компанийн ажиглалтын зөвлөлийг өргөжүүлж, илүү олон Америкийн иргэдийг тус компанид оруулахыг АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Перри Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс хүсжээ.   Ингэх нь Оросын эрчим хүчний нийлүүлэлтээс хамааралтай байдлыг бууруулж, Америкийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд тусална гэж Перри үзэж байгаа аж. Ажиглалтын зөвлөлд одоогоор АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байдены туслах Амос Хохстайн багтаж байгаа аж. "Нафтогаз" компанийн удирдлага хангалттай өндөр түвшинд, дэлхийн эрчим хүчний компаниудтай холбоотой байгаа гэж үзэхгүй байгаа учир ийнхүү удирлагыг өргөжүүлж, Америкийн иргэдийг багтаасан илүү өндөр түвшний шинэ хүмүүсийг татан оролцуулахыг Перри санал болгожээ

Косовогийн эрх баригч нам сонгуульд ялагджээ10 сар 8. 9:45

 Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Косово Улсыг сүүлийн 10 жилийн туршид удирдсан, тус улсын “Ерөнхийлөгч” Хашим Тачигийн тэргүүлдэг Ардчилсан нам “парламентын” сонгуульд ялагдсан байна.   Косовод ээлжит бус сонгууль ням гарагт болсон байна. Сонгуулийн ирц 43.2 хувьтай гарчээ

БНСУ хууль бусаар оршин суугчдын талаарх зохицуулалтаа чангатгана10 сар 8. 9:28

БНСУ хууль бусаар оршин суугч гадаадын иргэдийг гэмт хэрэгт холбогдсон эсэхийг шалгах зорилгоор нутаг буцах хугацаагаа урьдчилан мэдүүлэх тухай шинэ дүрмийг танилцуулжээ.   Өдийг хүртэл хууль бусаар оршин суугч гадаадын иргэдийн хилээр нэвтрэх эрхийг хязгаарлаагүй тохиолдолд нутаг буцах тухайн өдрөө холбогдох албаны төлөөлөгчдөд мэдээлснээр сайн дураар нутаг буцах боломжтой байжээ.   Харин шинэ дүрмийн дагуу хууль бусаар оршин суугч иргэд нутаг буцах тухайгаа 3-15 хоногийн өмнө мэдэгдэж, шалгуулах шаардлагатай болсон байна

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.