Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Ажил хэргийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ10 сар 7. 11:23

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар уулзах үеэрээ хоёр улсын ажил хэргийн зөвлөл байгуулах асуудалд нааштай хандаж байгаагаа батлан мэдэгджээ хэмээн ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов мэдэгдсэн байна.   ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Хельсинкид уулзах үеэрээ хоёр улсын бизнес нийгэмлэгийн төлөөлөгчдийн ажил хэргийн зөвлөлдөх зөвлөл байгуулахаар тохиролцсон байна.   “Гадаад хэргийн сайд С.Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар энэхүү санаачлагад нааштай хандлагатай байгаагаа мэдэгдсэн” хэмээн тэрбээр ярьжээ.   Түүнчлэн "Хориг арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа хэдий ч Оросын эдийн засагт үзүүлэх АНУ-ын бизнесийн ашиг сонирхол өсөн нэмэгдэж байгаа бөгөөд хоёр улсын худалдаанд гурав дахь жилдээ дараалан эерэг өөрчлөлт ажиглагдсан хэвээр байна. Энэ оны эхний 7 сард хоёр улсын худалдааны хэмжээ 16.1 тэрбум ам.долларт хүрсэн. АНУ-ын худалдан авалтын хэмжээ нэмэгдэж байна

"Шар хантаазтнууд" байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт жагсжээ10 сар 7. 9:53

“Шар хантаазтнууд” хөдөлгөөнийг дэмжигчид байгаль орчныг хамгаалах байгууллагуудын идэвхтнүүдтэй хамтран бямба гарагт Францын нийслэл Парис хотын зүүн хойд хэсэгт эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан байна.   Парис хотын 13 дугаар тойрогт болсон жагсаалын үеэр “шар хантаазтнууд”, “Extinction Rebellion” байгууллага болон “Уур амьсгалын төлөө тэмцэгч залуус” холбооны төлөөлөгчид жагсаал зохион байгуулж байсан талбайд орших худалдааны төв рүү дайран орсон байна. Худалдааны төвийн нэг давхрыг эзлэн авсан идэвхтнүүд “Нөөц баялгаа сэргээцгээе!” “Үндэстэн дамнасан компаниуд-Зогсоцгоо” гэсэн уриа бүхий зурагт хуудсуудыг барьсан байжээ.   “Иймэрхүү газрууд нь зэрлэг ан амьтдын ертөнцийг сүйтгэж буй үйлдвэрлэлийн бэлгэ тэмдэг учраас бид энд ирсэн” гэж жагсаалд оролцогчдын нэг цохон хэлсэн байна.   Эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчид болон худалдааны төвийн хамгаалагчид хоорондоо хэд хэдэн удаа мөргөлджээ

БНСУ-д худалдаалагдсан Япон автомашины тоо буурчээ10 сар 7. 9:30

. Японы бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байх уриалга БНСУ-д газар авж буйтай холбоотойгоор өнгөрсөн есдүгээр сард БНСУ-д худалдаалагдсан Япон автомашины тоо буурчээ.   Солонгосын Автомашин импортлогч, борлуулагчдын холбооноос мэдээлснээр, өнгөрсөн сард Японы 1103 тээврийн хэрэгсэл худалдаалагдсаныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 59.8 хувиар буурсан ажээ. Уг үзүүлэлт сүүлийн гурван сар дараалан буурч буй нь энэ аж..   Япон өнгөрсөн долдугаар сард БНСУ-ын аж үйлдвэрийн хувьд чухал ач холбогдол бүхий гурван материалын экспортын хяналтаа чангатгасан юм

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.