Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

БНАСАУ-ын туршилтын талаар хаалттай уулзалт хийх хүсэлт гаргажээ10 сар 4. 12:42

БНАСАУ шумбагч онгоцноос баллистик пуужин туршсан гэгдэж буй асуудлын талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хаалттай уулзалт хийх хүсэлтийг Их Британи, Франц, Герман пүрэв гарагт гаргасан байна.   “Reuters” агентлагийн мэдээлснээр, уг уулзалтыг баасан гарагт хийх хүсэлт гаргасан боловч ирэх долоо хоногт зохион байгуулж магадгүй байгаа ажээ.   Лхагва гарагт БНАСАУ баллистик пуужингийн туршилт явуулсан юм. Пёньяны засаг захиргаа энэ талаар мэдэгдэхдээ, шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилтыг явуулсан гэжээ.   Шумбагч онгоцноос пуужин харвахыг газраас пуужин харвахтай харьцуулвал илрүүлэхэд илүү хүндрэлтэй байдаг тул АНУ болон тус улсын холбоотнуудын санаа зовниход хүрсэн байна.   Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор БНАСАУ-ыг баллистик пуужин туршихыг хориглож, цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрийн хөгжүүлэлтийг зогсоох зорилгоор Пёньяны эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авсан юм

АНУ шинэ ХМХ байгуулна гэж мэдэгджээ10 сар 4. 11:57

"Улсын төсвөөс санхүүждэг “Америкийн дуу хоолой”, “Чөлөөт Европ” радиостанцууд нь ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаа учир эрх баригчид хилийн чанадад нэвтрүүлгээ цацдаг шинэ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулах боломжийг авч хэлэлцэж байгаа. Энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь АНУ-ын одоогийн Төрийн тэргүүнд шүүмжлэлтэй ханддаг мэдээллийн “CNN” телевизийн өөр нэгэн хувилбар нь байх болно" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Флорида муж улс дахь дэмжигчиддээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ.   “Улс оронд юу болохгүй байгааг мэдэх үү? Гадны улсад айлчлал хийх үеэр удирдагчид “Тэд яагаад улс орноо үзэн яддаг юм бэ?” гэж тэд асуудаг хэмээн  “CNN”-н тухай ярихдаа Д.Трамп онцлон тэмдэглэжээ.   “CNN бол дотоодоос илүү хилийн чанадад ач холбогдолтой байдаг

Сирид өнгөрсөн сард 118 хүн амиа алджээ10 сар 4. 9:53

Өнгөрсөн есдүгээр сард Сирид болсон халдлагуудын улмаас 118 хүн амиа алдсан гэж Их Британийн Лондон хотод төвтэй Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллага мягмар гарагт мэдээлжээ.   Тус байгууллагын мэдээлэлд дурдсанаар, амиа алдсан хүмүүсийн дунд 18 хүүхэд, 12 эмэгтэй байсан аж

А.Меркель харилцан буулт хийхийг АНУ, БНХАУ-д уриалжээ10 сар 4. 9:47

Дэлхийн эдийн засаг улам бүр саарч байгаа энэ үед худалдааны яриа хэлэлцээндээ харилцан буулт хийхийг ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель АНУ болон БНХАУ-д уриалжээ.   Олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагуудтай хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр А.Меркель худалдаа, эдийн засгийн хурцадмал байдал болон улс төрийн тодорхойгүй байдал өсөн нэмэгдэж буйг сэрэмжлүүлсэн байна.   “Дэлхийн томоохон эдийн засагтай хоёр орны худалдааны нөхцөл байдал тогтворгүй байна. Талууд харилцан буулт хийснээр тодорхой шийдэлд хүрнэ гэж найдаж байна

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.