Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Ираны Гадаад хэрийн сайд Мохаммад Жавад Зарифтай Сирийн үндсэн хуулийн хорооны асуудлаар хэлэлцсэн гэж дипломат эх сурвалжууд ням гарагт мэдээлжээ.   Эх сурвалжуудын мэдээлснээр, хоёр орны дипломат төлөөлөгчид Астанагийн энхийн яриа хэлэлцээний талаар мөн хэлэлцсэн байна.     Сирийн мөргөлдөөнийг зогсоох зорилготой Астанагийн энхийн яриа хэлэлцээг ОХУ, Иран болон Турк 2017 оны нэгдүгээр сард эхлүүлсэн байна

Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22

"Линлин" хар салхины улмаас Японы баруун нутгаар хүчтэй аадар бороо орж болзошгүй гэж тус улсын Цаг уурын газраас мэдээлжээ.    Бямба гарагийн өглөөний байдлаар "Линлин" Солонгосын хойгийг чиглэн урагшилж байжээ

Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21

Өнгөрсөн тавдугаар сараас хойш АНУ-ын хилийг бичиг баримтгүйгээр давсан цагаачдын тоог 56 хувиар бууруулсан гэж Мексикийн эрх баригчид мэдээлжээ.    Баасан гарагт зохион байгуулсан Засгийн газрын хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад хэргийн сайд Марсело Эбрард ийнхүү мэдэгдсэн байна. Өнгөрсөн зургадугаар сард хоёр орны эрх баригчид Мексикээр дамжин АНУ-ыг зорих цагаачдын тоог 90 хоногийн дотор бууруулахаар тохиролцжээ.    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулах чиглэлд Мексикийн эрх баригчид илүү их хүчин чармайлт гаргахгүй бол тус улсын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна хэмээн мэдэгдсэнтэй холбоотойгоор Мексикийн тал энэ чиглэлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн юм.    Ирэх долоо хоногт Мексикийн Гадаад хэргийн сайд тэргүүтэй төлөөлөгчид Вашингтоны засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзах  ажээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.