Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Иран уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой9 сар 6. 9:37

Бид шаардлагатай гэж үзвэл уран баяжуулалтын хэмжээг хоёр өдрийн дотор 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж Ираны албаны хүн мэдэгджээ.   Ажиглагчдын үзэж байгаагаар, Техраны энэхүү алхам нь 2015 оны цөмийн гэрээнд гарын үсэг зурсан Европын орнуудаас эдийн засгийн тусламж авах зорилготой байж магадгүй юм.   Өнгөрсөн долдугаар сард Иран уран баяжуулалтаа гэрээнд заасан 3.67 хувиас давуулжээ

ОХУ, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ9 сар 6. 9:34

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр яриа хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэхээ амласан байна.   Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-д албан ёсны айлчлал хийж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Владивосток хотод хүрэлцэн очсон билээ.   Уулзалтын дараа Н.Моди, "бид батлан хамгаалах, цөмийн эрчим хүч, сансрын технологи болон бизнесийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон" гэж мэдэгджээ.   ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор жил бүр Владивосток хотод Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулдаг билээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.