Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Мексикийн эрх баригчид 170 гаруй цагаачийг баривчилжээ9 сар 5. 15:36

Мексикийн цагаачлалын алба АНУ-ын хилийг зорьж байсан хууль бус цагаачдыг тээвэрлэсэн ачааны тэргийг зүүн өмнөд Табаско мужид саатуулсан тухай мэдэгджээ. Ачааны машинд нийт 173 хүн байсны дотор 65 хүүхэд сууж явжээ.   Баривчлагдсан хүмүүсийн дотор Гватемал, Хондурас, Сальвадор, Куба зэрэг улсын иргэд байсан аж

БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ9 сар 5. 15:19

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нар пүрэв гарагийн өглөө утсаар ярьжээ.

АНУ дунд зайн тусгалтай баллистик пуужин турших бодолтой байна9 сар 5. 12:10

АНУ дунд зайн тусгалтай газар суурьтай баллистик пуужингийн туршилтыг энэ оны сүүлчээр явуулах бодолтой байна хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайдын цөмийн болон пуужингийн тогтоон барих асуудал эрхэлсэн туслах Роберт Суфер мэдэгджээ. Ийм пуужингийн туршилтыг явуулахыг Орос, Америкийн Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнд хориглосон байдаг.   "АНУ 2020 оны эхээр гэрээнд өмнө нь хориотой байсан “Precision Strike Missile”, “PrSM” зэрэг өндөр нарийвчлалтай шинэ пуужингууд болон баллистик цөмийн цэнэгт хошуутай дуунаас үлэмж хурдан пуужингуудыг байршуулах бодолтой байна" хэмээн АНУ-ын Хуурайн замын цэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Райан Маккарти өмнө нь мэдэгдсэн байна.   АНУ Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарч байгаа тухай тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнгөрсөн 8 дугаар сарын 2-нд мэдэгдсэн юм

Алс Дорнодын хөгжлийн сан 15 хэлэлцээр байгуулна9 сар 5. 9:27

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Алс Дорнодын хөгжлийн сан 46 тэрбум рубль бүхий 15 хэлэлцээр байгуулна гэж найдаж байна хэмээн тус сангийн Ерөнхий захирал Алексей Чекунков мэдэгджээ.   "Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад 46 тэрбум рублийн 15 хэлэлцээр, 450 тэрбум рублийн төслүүдэд бид гарын үсэг зурна. Түүнчлэн нисэх онгоцны буудлын асуудлаар гурван өөр хэлэлцээр байгуулна

Украины Ерөнхий сайдыг Германд айлчлахыг урьжээ9 сар 5. 9:25

Германы Канцлер Ангела Меркель Украины Ерөнхий сайдаар саяхан томилогдсон Алексей Гончарукт баяр хүргээд, ойрын хугацаанд Берлинд айлчлахыг урьжээ.   А.Меркелийн захидалд, манай улс хууль зүйн салбарыг шинэчлэх, төвлөрлийг сааруулах, авлигатай тэмцэх чиглэлд Украины найдвартай түнш хэвээр байна хэмээн тэмдэглэжээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.