Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Мексикийн хилээр 2 сая гаруй зэвсэг хууль бусаар давуулснаас тэн хагасаас илүү хувийг илрүүлээгүй байгаа талаар тус улсын Засгийн газраас мягмар гарагт мэдээлжээ.   Xэвлэлийн бага хурлын үеэр Мексикийн Батлан хамгаалахын сайд Луис Крезенсио Сандовалын мэдээлснээр, дээрх тоон үзүүлэлт нь 2009-2019 онд Засгийн газар 450 мянга гаруй зэвсэг худалдаалсантай харьцуулахад эсрэг тэсрэг үзүүлэлт болжээ.   Сүүлийн 10 жилийн хугацаанд явагдсан зэвсгийн хууль бус наймааны 70 орчим хувийг АНУ, үлдсэн хувийг Испани, Итали, Австри зэрэг Европын орнууд эзэлж байжээ

Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27

Шинэ Зеландад хэрэгжиж буй "худалдаж авах нөхцөлтэйгөөр галт зэвсгийн тоог бууруулах хөтөлбөр"-ийн хүрээнд галт зэвсэг эзэмшигчдээс 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ.   Өнгөрсөн гуравдугаар сард Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд зэвсэглэсэн этгээд халдлага үйлдсэний улмаас 51 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан билээ. Энэ үйл явдалтай холбогдуулан тус улс энгийн иргэдийг бүрэн болон хагас автомат галт зэвсэг эзэмшихийг хуулиар хориглосон юм.   Өнгөрсөн сарын сүүлээр хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрийн хүрээнд 10 мянга 242 ширхэг галт зэвсгийг худалдан авчээ

БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50

БНХАУ-ын шинэ эрчим хүчний цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа буурсан дүн үзүүлсэн байна.   Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос /CAAM/ мэдээлснээр, өнгөрсөн долдугаар сард дээрх төрлийн тээврийн хэрэгслүүдийн борлуулалтын хэмжээ 80 мянгаар буурсан ажээ. Үүний зэрэгцээ дэлхийн автомашины хамгийн том зах зээлд тооцогддог тус улс дахь тээврийн хэрэгслийн борлуулалт өнгөрсөн ард 4.3 хувиар буурсан байна

Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47

Сингапур энэ оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа 1.5-2.5 хувиас бууруулж, 0.0-1.0 хувь болгожээ.   Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн яамны мэдээлснээр, сүүлийн гурван сарын хугацаанд дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан эдийн засгийн урьдчилсан үзүүлэлтээ бууруулсан ажээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.