Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ8 сар 13. 12:38

Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт 2019 оны 08 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Өмнөговь болон Дорноговь аймагт албан томилолтоор ажиллалаа.   Энэ үеэр томилолтын ажлын хэсгийн гишүүд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын суурь бүтцийн байдалтай танилцаж, төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэх эрх авч, үүрэг хүлээсэн "Тавантолгой Төмөр зам" ХХК-ийн ажилчидтай уулзалт хийв. Өмнө нь тавигдсан төмөр замын доод, дээд шороон суурь бүтцийн гүйцэтгэл 51.8 хувьтай бөгөөд цаг агаарын нөхцөл байдал, хугацааны алдагдлаас үүдэн 10 гаруй сая ам.долларын нөхөн сэргээлт хийх шаардлагатай болжээ

Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ8 сар 13. 12:34

Камбож улсын баруун хойд нутгийн Баттамбанг мужийн агуйн хадны завсар хоол, усгүйгээр дөрөв хоног гацсан эрийг аварчээ.   Тэрбээр лхагва гарагт “Sum Bora” агуйн хадны завсарт унаж, гацсан бөгөөд аврагчдыг ирэх хүртэл гэрлээр дохио өгч байжээ.   28 настай эрийг гэр бүлийнхэн нь алга болсноос хойш хоёр хоногийн дараа хайж эхэлжээ. Эрэн хайх ажиллагаанд 200 гаруй хүн оролцсон байна

Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ8 сар 13. 12:17

Украины тав дахь Ерөнхийлөгч Петр Порошенко телевизийн "Прямой" сувгийг худалдан авч, зарахдаа татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй хэрэгт байцаалт өгөхөөр тус улсын Улсын мөрдөн байцаах товчоон /УМБТ/ дээр даваа гарагт очсон байна.   Порошенког дэмжихээр хүү Михаил, түүний охид болох Александра, Евгения нар, мөн хүүхдүүдийнх нь найзууд УМБТ дээр ирсэн байна. Тэдний зарим нь “Европын эв санааны нэгдэл” намын бэлгэ тэмдгийг барьцгаажээ.   Түүнчлэн Порошенког эсэргүүцэгчид түүнийг УМБТ-ны гадна угтсан байна

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.