Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна8 сар 12. 12:42

 АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан товчооны тэргүүн Маниша Сингх наймдугаар сарын 11-24-нд Монгол, Мьянмар, Лаос улсад айлчилна.   Энэхүү айлчлал нь Энэтхэг-Номхон далайн орнуудтай эдийн засгийн харилцаагаа сайжруулах чиглэлд гаргаж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хүчин чармайлтын нэгэн хэсэг ажээ.   М.Сингх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод наймдугаар сарын 12-16-нд айлчилж, эдийн засгийн боломжуудыг дэмжих, хоёр талын худалдааг нэмэгдүүлэх асуудлаар Монголын Засгийн газар болон бизнесийн төлөөлөгчидтэй уулзана.   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар өнгөрсөн долдугаар сарын 31-нд Цагаан ордонд уулзаж, хоёр орны стратегийн түншлэлийн талаар хэлэлцсэнээс хэдхэн хоногийн дараа энэхүү айлчлал болох юм. М.Сингх Монголд айлчлах хугацаандаа эмэгтэйчүүдийн бизнесийн оролцоог дэмжих зорилготой Азийн сангийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв инкубатор болон “Wagner Asia Equipment” компаниар зочилно

М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 11:59

АТГ, ЦЕГ, Тагнуулын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсэг МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох "60 тэрбум"-ын схемийг боловсруулах хэргийг шалгаж, мөрдөн байцаалт явуулж дууссан байна.

Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 10:37

Говь-Алтай аймгийн Чандмань сумын засаг дарга, Нутгийн зөвлөлийн ивээл дор болж буй “Нутаг сэтгэл- Зөв хандлага- Зөв хөгжил” гэсэн сэтгэлд зохист уриатай Чандмань сумын уугуул суугуул залуусын анхдугаар чуулга уулзалт энэ өдрүүдэд амжилттай болж байна. Эх орон даяар дуулиан болсон энэхүү чуулганаа өндөр төвшинд зохион байгуулахын тулд санаачлагчид болон сумын зарим залуус олон чиглэлийн ажил зохион байгуулсаны нэг нь сумандаа сагсны талбай байгуулах ажил байлаа.

Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ8 сар 12. 10:28

ОХУ-ын алт валютын нөөц найман жилийн хугацаанд анх удаа Саудын Арабын нөөцөөс давж магадгүй тухай “Bloomberg” агентлаг мэдээллээ.   Алт валютын нөөц нь валют, алтны нөөц болон зээллэгийн тусгай эрхүүдээс бүрддэг. Нефтийн үнэ буурч байгаатай холбоотойгоор Саудын Арабын эрх баригчид хуримтлалыг нийгмийн зардалд зарцуулж байгаа бол ОХУ төсвийн бодлогоо чангатгаж, илүүдлийг хадгалсаар байна гэж “Bloomberg” онцлон тэмдэглэжээ.   Олон улсын валютын сангийн мэдээллээр, ОХУ-ын алт валютын нөөц сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 45 хувиар өсөж, энэ оны зургадугаар сард 518 тэрбум ам.доллар болжээ

Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ8 сар 12. 9:20

АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургууль дууссаны дараа уулзалт хийхийг санал болгосон захидлыг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унаас хүлээн авснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.    Ойрын хугацаанд уулзалт хийхэд бэлэн байгаагаа Д.Трамп цохон тэмдэглэжээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.