Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ8 сар 8. 14:07

Турк улсад албан ёсны айлчлал хийж буй Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдогантай хэлэлцээ хийжээ. Укринформ агентлагийн мэдээлснээр, хоёр улсын удирдагчид хэлэлцээ хийх үеэрээ Хар тэнгист хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг хангах болон Оросуудад баривчлагдсан Украины далайчдыг суллах асуудалд гол анхаарлаа хандуулсан байна.    “Хар тэнгист хөлөг онгоцуудын аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэхэд бид олон цаг зарцууллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 10:30

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхааран мэргэжлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаад Салбарын Техник ашиглалт, засвар механикийн хэлтсийн ажилтнуудад зориулан дугуйн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийхэд тухайн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгууллаа

Папуа Шинэ Гвиней өрийг нь дахин санхүүжүүлэхийг Хятадаас хүсжээ8 сар 8. 9:49

Папуа Шинэ Гвинейн шинэ удирдагч Засгийн газрын 27 тэрбум кина буюу 10.7 тэрбум ам.долларын өрийг нь дахин санхүүжүүлж, Номхон далайн арлын орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг Хятадаас хүсжээ.   Хятад улсаас Папуа Шинэ Гвинейд суугаа Элчин сайд Шу Бингтэй уулзах үеэрээ ийм хүсэлт тавьсан гэдгээ Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Жэймс Марапе мэдэгдсэн байна.   Байгалийн хий, түүхий газрын тос, алт, зэс болон бусад бүтээгдэхүүнээр баялаг Папуа Шинэ Гвиней улс сүүлийн жилүүдэд төсвийн томоохон алдагдалд ороод байгаа юм

Хоригийг зөрчсөний улмаас 1.7 сая ам.доллар төлөх болжээ8 сар 8. 9:40

Ираны эсрэг АНУ-ын эрх баригчдын авсан хориг арга хэмжээг зөрчсөнтэй холбогдуулан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд 1.7 сая ам.долларыг төлөхийг Америкийн “Paccar Inc” компанид үүрэг болгосон тухай АНУ-ын Сангийн яамны Гадаадын хөрөнгөд хяналт тавих газар мэдэгдсэн байна.   “Вашингтонд төвтэй уг компани Ираны эсрэг хориг арга хэмжээтэй холбоотой 63 зөрчил гаргаж, 1.7 сая ам.долларыг төлөхөө зөвшөөрсөн” хэмээн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ

Кабулд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээв8 сар 8. 9:33

Афганистаны нийслэл Кабул хотын баруун хэсэгт үйлдсэн дэлбэрэлтийн хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн өөртөө хүлээсэн тухай телевизийн “TOLOnews” суваг мэдээлжээ.   Афганистаны Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, лхагва гарагийн өглөө Кабул хотын баруун хэсэгт тэсрэх төхөөрөг суурилуулсан автомашин дэлбэрсэн байна. Халдлагын гол бай нь цагдаагийн хэсэг байжээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.