Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54

Өнгөрсөн онд Канад улсад хамгийн олон дүрвэгч суурьшсан талаар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн тайланд мэдээлжээ.   Канад улс 2018 онд 28 мянга гаруй дүрвэгч хүлээн авсан бол 22900 дүрвэгч хүлээн авсан АНУ хоёрдугаарт бичигдсэн байна.   Өнгөрсөн онд дэлхий даяар 92400 дүрвэгч суурьшсан нь мэргэжилтнүүдийн урьдчилсан таамаглаж байснаас 7 хувиар бага байжээ.   АНУ-д төвтэй “Pew” судалгааны төвөөс мэдээлснээр, НҮБ-ын Дүрвэгсдийн тайланд АНУ хоёрдугаар байрт анх удаа бичигдэж буй нь энэ ажээ. Тус улс нь хамгийн олон дүрвэгч хүлээн авсан орноор 1980 оноос хойш нэрлэгдсэн байна.   АНУ-д суурьшсан дүрвэгчдийн тоо ихээхэн буурсан нь Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны шийдвэртэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна

М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13

Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсигийн нас барсан шалтгааныг бие даан мөрдөн шалгахыг НҮБ уриаллаа.   67 настай М.Мурси даваа гарагт шүүхийн танхимд ухаан алдсаны дараа нас барсан юм. Ардчилсан зарчмаар сонгогдсон Египетийн анхны Ерөнхийлөгч түүнийг 2013 онд албан тушаалаас нь цэргийн хүчээр түлхэн унагажээ.   Ерөнхийлөгч асны ар гэрийнхэн шоронгийн эмчилгээний талаар удаа дараа гомдол мэдүүлсээр иржээ

Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11

 Венесуэл улс Олон улсын улаан загалмайн хорооноос 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авсан тухай Венесуэлийн Эрүүл мэндийн сайд Карлос Альварадо “Venezolana de Television” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.   “ОУУЗХ-ноос олгосон хүмүүнлэгийн тусламжийн нийт хэмжээ 48 тонн, Орос болон Хятадаас нийлүүлсэн эм болон мэс заслын материалуудыг оролцуулвал 569 тонн болно” хэмээн тэрбээр мэдэгджээ.   Өнгөрсөн 4 дүгээр сарын 10-нд хүмүүнлэгийн тусламж хүргэхээр тохиролцсоны дагуу ОУУЗХ-ны эхний онгоц Венесуэлийн нийслэл хотод 4 дүгээр сарын 16-нд ирсэн байна

ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03

"Монголын Cryptocenter" –ээс  зургаадугаар сарын 22-ны өдөр  10.00-18.00 цагийн хооронд   Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд /ҮЭСТО/ “Улаанбаатар Onelife” нээлттэй хаалганы өдөрлөгийг ванкойнчуудтайгаа хамтран зохион байгуулах гэж байна.Дэлхий дахинаа цахим мөнгөний шинэ эрин үе нээгдэж, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувсгал өрнөж, газар сайгүй цахим мөнгөний талаар шуугиж байна. Аль хэдийнээ цахим мөнгөний шинэ баячууд төрөн гарчээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.