Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53

Прокурорын ерөнхий газраас өнөөдрөөс аймаг, нийслэлийн прокурорын газруудад гэнэтийн шалгалт хийж байгаа юм байна. Учир нь сүүлийн жилүүдэд прокурорын байгууллагын нэр хүнд унаж, хэрэг прокурор дээр очихоороо гацчихдаг гэх яриа ихээр гарах болсон. Мөн тус байгууллагын албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлэн, урвуулан ашиглах зэргээр эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож хуулийн хариуцлага хүлээхгүй байгаа тухай асуудал ихээр яригддаг болсон.  Энэ мэтчилэн маш олон ноцтой асуудал  яригдаж байгаа нь прокурорын байгууллагын нэр хүндийг унагаж байна юм. Тиймээс Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ асуудлуудыг цэгцлэн,  прокурорын байгууллагын нэр хүндийг сэргээх зорилгоор төлөвлөгөөт бус гэнэтийн шалгалтыг хийж байгаа юм байна

Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59

Кашмир мужид Энэтхэгийн цэргийн хуягт машин руу тэсрэх бөмбөгтэй машин халджээ. Халдлагын улмаас зургаан цэрэг, хоёр энгийн иргэн шархадсан тухай албаныхан мэдээлэв.

БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13

БНХАУ-ын дарга Си Жиньпин БНАСАУ-д хоёр өдрийн айлчлал хийнэ гэж тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.   “KCNA” агентлагийн мэдээнд дурдсанаар, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга, Ажилчны намын тэргүүн Ким Жөн Уны урилгаар БНХАУ-ын дарга, Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпин зургадугаар сарын 20-21-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийх ажээ.   Хоёр орны төрийн тэргүүн нар Солонгосын хойгт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна.   БНХАУ-ын дарга сүүлийн 14 жилийн хугацаанд БНАСАУ-д анх удаа айлчилж буй нь энэ юм. Мөн энэхүү айлчлал нь Японд зохион байгуулах “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаас нэг долоо хоногийн өмнө болж байна

Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12

Ойрын хугацаанд Их Британийн автозамуудад зарааны зурагтай замын анхааруулах шинэ тэмдэг тавигдах аж. Замын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн энэхүү нэмэлт тэмдгийг шинээр нэвтрүүлэх тухайгаа Их Британийн Зам тээврийн яам мэдэгдсэн байна.   Улаан гурвалжин доторх хар зарааг дүрсэлсэн энэхүү тэмдэг нь жолооны ард суугаа хүмүүсийг мал амьтан дайрч мөргөхөөс болгоомжлох, зам хөндлөн гүйж буй жижиг хөхтөн амьтдыг аюулаас аврахад туслахыг сануулж байгаа гэнэ.   “Манай улс дэлхийн хамгийн аюулгүй замтай газруудын нэг хэдий ч бид илүү аюулгүй болгох арга замыг эрж байдаг

Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54

Өнөөдрөөс эхлэн АНУ, Канад, Япон, Австралийн иргэд Бразил улс руу визгүй зорчихоор болжээ.   Дээр дурдсан орнуудын хүчин төгөлдөр паспорттой иргэд Бразил орноор 90 хүртэлх хоногийн турш аялах боломж бүрдсэн бөгөөд шаардлагатай тохиолдолд 180 хоног хүртэл сунгах боломжтой ажээ.   Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару өнгөрсөн гуравдугаар сард Цагаан ордонд зочлохын өмнө энэ талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байсан юм.   Өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Ж.Болсонару нарын гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, талууд визийн шаардлагыг цуцлахаар тохиролцсон ажээ.   Энэхүү мэдэгдлийн дараа АНУ, Канад, Япон, Австралийн иргэдийн Бразил улсаар аялах сонирхол ихээхэн нэмэгдсэн байна

Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42

БНХАУ-ын Мансууруулах бодистой тэмцэх байгууллага 2018 онд хууль бус эргэлтээс 67.9 тонн мансууруулах бодис хураан авчээ. Энэ тухай мансууруулах бодис үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхийг хориглох асуудал хариуцсан Улсын хорооны орлогч дарга Лю Юэзинь мэдэгдсэн байна.    Түүний мэдээлснээр, 2018 онд БНХАУ-д мансууруулах бодис түгээхтэй холбоотой 109 мянга гаруй гэмт хэргийг мөрдөн шалгаж, мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр 137 400 хүнийг баривчилжээ.   Үүнээс гадна, өнгөрсөн жил тус улсад мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 5.8 хувиар буурч, 2.4 сая болсон байна

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.