Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46

 БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны охин дүү Ким Ё Жон БНСУ-ын тэргүүн хатагтай агсанд хүндэтгэл үзүүлэхээр Солонгосын Цэрэггүй бүсэд зочилсон байна.   БНСУ-ын Ерөнхийлөгчийн албыг 1998-2003 онд хашсан Ким Дэ Жүний гэргий И Хэ Хо энэ долоо хоногийн эхээр таалал төгссөн юм.   БНАСАУ-ын өндөр албан тушаалтан Ким Ё Жон цэцэг өргөж, Ким Жөн Уны эмгэнэлийг БНСУ-ын төлөөлөгчдөд дамжуулахаар хилийн Панмүнжом тосгонд лхагва гарагт очсон байна.   2000 онд Ким Дэ Жүн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Иртэй /Ким Жөн Уны эцэг/ уулзсан анхны Ерөнхийлөгч болж байжээ

Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55

АНУ болон Япон улс Өмнөд Хятадын тэнгист Америкийн “Ronald Reagan” атомын нисэх онгоц тээгч хөлөг онгоц болон Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчний нисдэг тэрэг тээгч “Изумо” хөлөг онгоцыг оролцуулсан сургууль хийж байгаа тухай “Sankei” сонин мэдээлэв.     Энэ сарын 10-нд эхэлсэн уг сургуульд мөн Японы "Мурасамэ" болон "Акэбоно" эскадрын мина зөөгч онгоц оролцож байгаа аж. Сургуулийн үеэр хөлөг онгоцнууд ихэвчлэн хамтарсан маневрийг гүйцэтгэж байгаа аж.   Энэхүү сургууль нь Өмнөд Хятадын тэнгисийн нутаг дэвсгэрийг эзэмших идэвхтэй оролдлого хийж буй Хятадыг тогтоон барих зорилготой болохыг “Sankei” сонин цохон тэмдэглэжээ.   101.4 мянган усан түрцтэй “Ronald Reagan” хөлөг онгоц нь дэлхийн  хамгийн том цэргийн хөлөг онгоцнуудын нэг юм

АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53

“АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан БНХАУ-ын компаниудтай бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгож байна” гэж “Sharp” компанийн гүйцэтгэх захирал Тай Жэн У мэдэгджээ.   Мягмар гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Тай Жэн Угийн хэлснээр, худалдааны маргаан “Sharp” компанийн үйл ажиллагаанд маш бага нөлөө үзүүлж байгаа ажээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.