Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар гурав дахь удаагаа уулзах "бүрэн боломжтой" гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгджээ.   Ж.Болтон “The Wall Street Journal” сониноос мягмар гарагт зохион байгуулсан бага хурлын үеэр ийнхүү хэлжээ

Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51

БНХАУ-ын өмнөд нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас наад зах нь 19 хүн амиа алдсан талаар орон нутгийн эрх баригчид мягмар гарагт мэдээлсэн байна.   Гуанси Жуан өөртөө засах бүсэд долоо хоног үргэлжлэн орсон аадар борооноос үүдэн зургаан хотод үерийн гамшиг нүүрлэсний улмаас 12 хүн амиа алдаж, 570 мянга гаруй хүн нэрвэгджээ. Тус бүсийн Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мэдээлснээр, үерийн улмаас 1300 байшин барилга, 33500 ургац сүйджээ

“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09

“Facebook” компани Баруун Техас муж улсад нарны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү томоохон төслүүдийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт оруулж буй шууд хөрөнгө оруулалт болж байна.   Өгөгдөл боловсруулах төвүүддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор нарны эрчим хүчтэй холбоотой 6 шинэ төслийг хэрэгжүүлэх бодолтой байгаагаа “Facebook” компанийн Ерөнхий захирал Марк Цукерберг өмнө нь мэдэгдсэн байна

Ираны уран олборлолтод санаа зовниж буйгаа илэрхийлжээ6 сар 12. 9:29

Иран улс агууламж багатай ураны олборлолтоо нэмэгдүүлж буйд санаа зовниж буйгаа Олон улсын атомын эрчим хүчний байгууллагын /МАГАТЭ/ тэргүүн Юкия Амано даваа гарагт илэрхийлсэн байна.    Австрийн нийслэл Вена хотноо болсон МАГАТЭ-н удирдлагуудын зөвлөлийн хурлын дараа Ю.Амано сэтгүүлчдэд ийнхүү мэдээлжээ.   2015 онд дэлхийн томоохон орнуудтай байгуулсан цөмийн гэрээнд тусгасан зарим үүрэг амлалтаасаа няцаж буйгаа Иран өнгөрсөн сард мэдэгдээд, агууламж багатай ураны олборлолтоо нэмэгдүүлсэн тухайгаа олон нийтэд зарласан юм.   Яриа хэлэлцээгээр дамжуулан хурцадмал байдлыг намжаах арга замыг эрэлхийлэхийг Ю.Амано олон улсад уриалсан байна

Ким Жөн Уны ах ТТГ-ын мэдээлэгч байсан бололтой6 сар 12. 9:28

2017 онд Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд амиа алдсан, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны ах Ким Жөн Нам АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ мэдээлэгч байсан бололтой. Энэ тухай “The Wall Street Journal” сонин эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.   Эх сурвалжийн ярьснаар, Ким Жөн Нам болон ТТГ-ын хооронд “холбоо харилцаа” байсан байна

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.