Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

ЭМЯ Сүрьеэгийн дэгдэлтийг нуун дарагдуулж байжээ6 сар 11. 17:23

15-р сургууль дээр гарсан сүрьеэгийн эхний дэгдэлтийн дараа мэргэжилтнүүд Д.Сарангэрэлд сануулсаар байтал арга хэмжээ авалгүй явсаар, 2 дахь дэгдэлт гарсан нь тогтоогдлоо.

Пакистаны Ерөнхийлөгч асныг авлигын хэргээр баривчилжээ6 сар 11. 14:41

Пакистаны Авлигатай тэмцэх үндэсний товчоо тус улсын Ерөнхийлөгч асан Асиф Али Зардариг банкны данстай холбоотой залилангийн хэргээр баривчилсан тухай телевизийн “Geo TV” суваг мэдээлжээ.   Тус сувгаар мэдээлснээр, Исламабад хотын Дээд шүүхээс холбогдох хэргийн талаарх шийдвэрийг танилцуулснаас хэдэн цагийн дараа түүнийг баривчилжээ. Зардари Пакистаны Дээд шүүхэд давж заалдах эрхтэй байна.   Пакистаны Мөрдөн байцаах газар Асиф Али Зардари, түүний эгч Фарьял Талпур болон “Omni Group” компанийн захирал Анвар Мажид нарыг хуурамч дансаар дамжуулан мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа аж

Конгресс Пентагонд 733 тэрбум ам.доллар төсөвлөнө6 сар 11. 14:00

Аравдугаар сарын 1-нээс эхлэх 2020 оны санхүүгийн жилд Пентагоны төсөв 733 тэрбум ам.доллар байх бөгөөд энэ нь Вашингтоны засаг захиргааны хүссэн мөнгөн дүнгээс 17 тэрбумаар бага төсөв аж. Энэ тухай Америкийн цэргийн ирэх оны төсвийн төсөлд дурджээ.    Уг төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны дарга Адам Смит /Вашингтон муж улсаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн/ боловсруулжээ

Израилийн эргээс холгүй байсан хөлөг онгоцонд гал гарчээ6 сар 11. 9:44

Израилийн эргээс холгүй галд автсан ачаа тээврийн хөлөг онгоцыг манай тэнгисийн цэргийн хүчнийхэн оллоо гэж тус улсын Зэвсэгт хүчин мэдэгдлээ.   Ачаа тээврийн хөлөг онгоцны ахмад тусламж хүссэний дагуу Израилийн хүчин эрэлд гарч, хөлөг онгоцыг  олсон байна

Улс төрийн хямралд Молдавын арми оролцохгүй6 сар 11. 9:43

 Молдавын Үндэсний арми улс оронд үүссэн улс төрийн хямралд хөндлөнгөөс оролцохгүй гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.   “Үндэсний арми үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, хямралд оролцохгүй бөгөөд улс төрийн тоглолтоос ангид үлдэнэ” гэж тус яамны албан ёсны цахим хуудсанд байрлуулсан мэдээлэлд дурдсан байна. Түүнд цохон тэмдэглэснээр, Үндсэн хуульд заасны дагуу “Зэвсэгт хүчин улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эв нэгдэл болон үндсэн хуулийн ардчиллыг хамгаалахын тулд зөвхөн ард түмний хүсэл зоригт захирагдана”.   Өнгөрөгч хоёрдугаар сарын 24-нд болсон сонгуулийн дараа Молдавын парламент эрх барих эвсэл болон Засгийн газрыг эмхлэн байгуулж чадаагүй байсан юм

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.