Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Венесуэл Колумбитай залгаа хилээ нээжээ6 сар 10. 12:53

 Венесуэл Колумбийн хилийг нээсний дараа олон мянган хүн хилээр нэвтэрсэн гэж Колумбийн холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхгүйн тулд Венесуэл Колумбийг холбосон гүүрийг дөрвөн сар хаасны дараа өнгөрсөн бямба гарагт нээсэн байна.   Венесуэл улс нь эдийн засгийн урт хугацааны хямралын улмаас үндсэн хэрэгцээний хомсдолд нэрвэгдээд байгаа юм

Хонконгт сая гаруй хүн жагсжээ6 сар 10. 10:58

Хэрэгтэн, сэжигтнүүдийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Хятадын Засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт болж, сая гаруй хүн оролцжээ.   “South China Morning Post” сонины мэдээлснээр, жагсаал цуглаанд сая гаруй хүн оролцсон байна. Харин цагдаа нарын мэдэгдсэнээр, уг эсэргүүцлийн ажиллагаанд 240 мянга орчим хүн оролцжээ. Жагсаал цуглааны үеэр цагдаа нар 7 хүнийг баривчилж, нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд жагсагчид болон цагдаа нарын хооронд том хэмжээний мөргөлдөөн үүсээгүй байна.   "Нэг улс - хоёр систем" гэдэг нэр томъёоны дагуу БНХАУ-аас өөртөө засах ихээхэн хэмжээний эрх эдэлдэг Хонконг нь тус улстай гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулаагүй байна

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.