Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 7. 14:15

Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд өнөөдөр /2019.06.07/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орон 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөөр ирснийг онцолсон. Тэрбээр, 2018 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа БНСВУ-д албан ёсны айлчлал хийж байснаа дурдаад, тэр үед гарын үсэг зурсан хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаарх Санамж бичиг ажил хэрэг болж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, улсынхаа нийслэлтэй хамгийн ойр байдаг зэрэг олон талаараа ижил төстэй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь муж, Төв аймгийн харилцаа идэвхжиж байгаад сэтгэл өндөр байна хэмээгээд, цаашдын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа өргөжин 58.5 сая ам.долларт хүрснийг тэмдэглээд, цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өсгөхийн төлөө хамтран ажиллана хэмээсэн

Дараагийн Эрүүл мэндийн сайд хэн бэ?6 сар 7. 9:35

Ж.Амарсанаагийн толгойлж эхлүүлсэн Д.Сарангэрэлийг “намнах хөдөлгөөн” ардын намын дараачийн хоолны ээлжийнхэнд завшаан болов. Монгол Ардын нам дотор Ж.Амарсанааг битүүхэн дэмжиж, бурхандаа залбирч суугаа хүмүүс цөөнгүй байгаа бололтой. Хэрэв энэ сүрьеэгийн дэгдэлт, Эрүүл мэндийн яамны албан тушаалтнуудын авлигын хэрэг, эхийн эндэгдэл гээд эрүүл мэндийн салбарт биесээ хөөн гарч ирэх асуудлуудад Д.Сарангэрэл сайд хариуцлага хүлээж огцорвол дараачийн сайд хэн болох вэ гэх шивнээ Монгол Ардын нам дотор яваад эхэлжээ. Энэ асуудал дээр фракциуд ч нууцхан хуралдсан сурагтай. У.Хүрэлсүх ерөнхий сайдын биш, намын даргын байр суурьнаас асуудалд хандаж, 2020 оны сонгуульд намыг нь муухай харагдуулах нэг ч гэсэн асуудлаас салъя гэж шийдэж, Д.Сарангэрэл сайдыг огцруулвал дараачийн сайдад яригдах хүмүүсийн нэрс тодорхой болжээ. 

ОХУ-д 5G сүлжээг хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ6 сар 7. 9:31

ОХУ-д 5G технологийг хөгжүүлэх салбарт хамтран ажиллах тухай гэрээнд БНХАУ-ын харилцаа холбоо, технологийн "Huawei" компани болон ОХУ-ын харилцаа холбооны "MTS" компани гарын үсэг зуржээ. 

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.