Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ашиг, хөрөнгийн хэмжээгээр аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ5 сар 17. 16:21

"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 оны "ТОП-100" аж ахуйн нэгжийн хоёрдугаарт дахин эрэмбэлэгдэж, өргөмжлөлийг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Төрийн ордноо гардан авлаа. 

Бразилын шинэ Засгийн газар анхны томоохон эсэргүүцэлтэй тулгарчээ5 сар 17. 9:25

Их дээд сургуулиудын санхүүжилтыг хязгаарлах бодолтой байна хэмээх Засгийн газрын мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн олон нийтийн жагсаал цуглаан Бразилын 200 хотод өнгөрсөн лхагва гарагт болжээ.   Бүс нутгийн боловсролын байгууллагын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны зохион байгуулсан энэ жагсаал цуглаануудад их дээд сургуулийн ажилтан, оюутан сурагчдаас гадна дунд сургуулийн багш нар төдийгүй цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч нар, энэ салбарт хамааралгүй иргэд хүртэл оролцжээ.   Сан-Паулу, Рио-де-Жанейро, Форталеза, Салвадор, Белу-Оризонти, Ресифи, Бразилиа зэрэг томоохон хотуудад болсон жагсаал цуглаанд хэдэн арван хүнээс 200 мянга хүртэлх тооны хүн оролцсон байна.   Их дээд сургуулиудын төсвийн санхүүжилтийн хэсгүүдийг царцаах тухай Бразилын Засгийн газар мэдэгдсэн нь хүмүүсийг жагсаал цуглаан хийхэд хүргэсэн байна

Персийн булангийн нөхцөл байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй5 сар 17. 9:24

Персийн буланд хурцадмал байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф мэдэгдсэн байна.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.