Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

"BLOOMBERG AWARDS 2018"-ИЙН "ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТ" - “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК5 сар 14. 14:17

"Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент" номинацид "Анд глобал” ХХК, "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэр дэвшсэнээс "Эрдэнэс Тавантолгой” ХК "Шилдэг менежмент"-ийн эзэн боллоо.       Сүүлийн найман жилийн хугацаанд нийт 40 сая гаруй тонн нүүрс олборлосон "Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 70 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна

Путин, Эрдоган нар утсаар ярьжээ5 сар 14. 13:08

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар даваа гарагт утсаар ярьж, Сирийн Идлиб мужийн цэрэггүй бүсэд гал зогсоох дэглэмийг зөрчиж байгаа талаар хэлэлцлээ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 11:40

Тавигдах ерөнхий шалгуур: -       Боловсрол:  Коллеж, Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй -       Ажлын туршлага: Мэргэжлээрээ1-ээс дээш жил ажилласан -       Corel draw, In design, Photoshop, Office-ийн програмуудыг ашигладаг байх Бүрдүүлэх материал      Төрийн албан хаагчийн анкет 1 хувь 4х6 хэмжээтэй зураг 3 хувь Мэргэжлийн үнэмлэх, Бакалаврын диплом нотариатаар батлуулсанхуулбар, хавсралтын хамт Ажил байдлын тодорхойлолт /өмнө нь ажиллаж байсан албан газрын/ Иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулба Хугацаа Сонгон шалгаруулалтад орохыг хүсэгчид бүрдүүлсэн материалаа 2019 оны 05 сарын 20-24 -ний өдрийн 17,00 цаг хүртэл АШУҮИС-ийн төв байр, ЗХШҮА-ны 211 тоотод ирж уулзана уу

Япон-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах арга замыг эрэлхийлнэ5 сар 14. 9:43

"Өнгөрсөн долоо хоногт Пёньян баллистик пуужин харвасныг үл харгалзан БНАСАУ-ын удирдагчтай дээд хэмжээний уулзалт хийх арга замыг Японы Засгийн газар үргэлжлүүлэн эрэлхийлнэ" гэж тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга даваа гарагт мэдэгдсэн байна.   Ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай урьдчилсан нөхцөлгүйгээр уулзах хэрэгтэй эсэхийг Ё.Сугагаас асуухад тэрбээр ийнхүү хариулсан байна

Венесуэл, Ираны асуудал ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын хэлэлцэх гол асуудал болно5 сар 14. 9:28

Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын гол сэдэв нь Венесуэл, Иран төдийгүй “Дорнын түншлэл” хөтөлбөрийн 10 жилийн хөгжлийн дүн байх аж.   Уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудын хүрээнд бодитой шийдвэр гаргах төлөвгүй байна.“Дорнын түншлэл”-ийн хөтөлбөрийн асуудлаар ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Армени, Азербайжан, Беларусь, Гүрж, Молдав, Украины гадаад хэргийн сайд нартай тусдаа уулзалт хийх аж.   Иран болон Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө   Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханигийн мэдэгдэлтэй холбоотойгоор Ираны эргэн тойрны нөхцөл байдал ЕХ-ны Зөвлөлийн хэлэлцэх асуудал болжээ. Тэрбээр Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө буюу Ираны цөмийн хэлэлцээрийн хоёр зүйл заалтын асуудлаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ зогсоох шийдвэр гаргасан юм

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.