Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Хан-Уул дүүргийн 39 багшд өнөөдөр хуримаа хийлээ5 сар 10. 16:24

Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр  Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсоллоо. Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд  дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордонтой хамтран  "Сайн багш - Сайхан гэр бүл" гэрлэлтийн ёслолын үйл ажиллагааг анхлан зохион байгууллаа.  Хан-Уул дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус  өмчийн  37 сургууль, 118  цэцэрлэгт  4200 гаруй багш, ажиллагсад ажилладаг. Өнөөдөр ажил үйлсээрээ бусдад үлгэр дууриалал болсон 39 багш, сурган хүмүүжүүлэгч нар нь гэрлэлтээ батлуулсан ч хуримаа ёсолж амжаагүй боловсролын тэргүүн шугамд явдаг сурган хүмүүжүүлэгч нар юм

C CHANNEL EDUCATION телевиз нээлтээ хийлээ5 сар 10. 15:48

Дэлхийн мэдлэг мэдээллийн 80 хувь нь бүтээгдэж 2.5 тэрбум хүн өдөр тутамд ярьж буй англи хэлний боловсрол олгох шинэ суваг С CHANNEL EDUCATION телевиз нээлтээ хийлээ. Уг телевиз  “БҮХ НИЙТЭД АНГЛИ ХЭЛ СУРГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхэд залуус гэлтгүй бүх насныханд өдөр бүр хөгжилтэй нэвтрүүлэг үзэнгээ англи хэл сурах боломжийг бий болгож байгаа юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний агуулга, нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр хүргэж, Монгол улсынхаа мянга мянган  хүүхэд залуучуудад англи хэл, гоо зүйн мэдлэг боловсролыг олгож, тэднийг боловсролд суурилсан мэдээллийн зөв агуулгад чиглүүлэх, хот хөдөөгийн боловсролыг ялгааг арилгаж, баян ядуу амьдралын түвшинөөс үл хамааран хүүхэд бүхнийг сурах боломжоор тэгш хүртээмжтэй хангахад уг телевизийн үйл ажиллагааны гол зорилго оршиж байгаа аж.  Монгол Улсад 0-17 насны 1 032 959 хүүхэд байгаагаас 34,7 хувь нь буюу 399 902 хүүхэд хөдөө орон нутагт сурч, амьдардаг. Төв суурин газраас алслагдсан сум суурингуудад сурч байгаа хүүхдүүд англи хэлийг зөвхөн хичээл дээр биш, гэрээсээ суралцах шаардлага үүсдэг ч өнөөг хүртэл тодорхой шийдэл байгаагүйг телевизийг үүсгэн байгуулагч, захирал Б.Бат-Өлзий хэллээ

Шүдний эмнэлгүүд В, С вирусын халдвар тарааж байгаа гэх мэдээлэл ташаа мэдээлэл гэв5 сар 10. 15:26

Монгол Улсын Засгийн Газраас үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөртэй холбоотойгоор зарим төрийн бус байгууллагын зүгээс шүдний эмнэлгүүд В, С вирусын халдвар тарааж байгаа талаар ташаа мэдээллийг үндэслэл болгон Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо(МШМХ)-ноос хэрэгжүүлж буй Халдвар хяналтын ажлуудын талаар мэдээлэл хүргэж байна. МШМХ сүүлийн 6 жилийн хугацаанд шүдний эмнэлгийн халдвар хяналтын чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд шүдний эмнэлгүүдийн халдвар хамгааллын түвшин эрс сайжирч байгааг МХЕГ-ын шалгалтуудаас тодорхой харагдаж байна.  2013 оны байдлаар халдвар хяналтын дүгнэлт болон эх сурвалжийн мэдээллүүдээс дурдвал: * 2011 оны эхний 9 сард бүртгэгдсэн ЭШХ-ын 17% нь шүдний эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой. * 2012 онд ХӨСҮТ, ДЭМБ-аас хамтран “Улсын болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний чанар, халдвар хяналтын дэглэмийн хэрэгжилтэнд хийсэн үнэлгээ”- нд “Шүдний эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний чанар, халдвар хяналтын өнөөгийн байдал туйлын хангалтгүй байна.” гэж дүгнэгдсэн. * 2012 оны эхний 12 сард бүртгэгдсэн ЭШХ-ын 29% нь шүдний эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой. * 2013 онд  МХЕГ-аас улсын болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд хийсэн  хяналт, эрсдлийн үнэлгээнд 12% нь их эрсдэлтэй, 24% нь дунд эрсдэлтэй, 64% нь бага эрсдэлтэй гэсэн дүгнэлтүүд байсан. ЭМЯ-ны Нүүр амны мэргэжлийн салбар зөвлөл, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо хамтран шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг бууруулах зорилгоор НАССалбарын үйл ажиллагааны халдвар хамгааллыг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хамгаалах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор олон улсын жишигт ойртуулсан,  шүдний тусламж үйлчилгээний явцад гарах халдварын эрсдэлүүдийг судлахын зэрэгцээ доорхи ажлуудыг хийж эхэлсэн. * 2013 оны 10 сард МШМХ-ны ерөнхийлөгч Б. Амарсайханы санаачилгаар Халдвар хяналтын зөвлөл байгуулсан. * 2013 оны 10 сараас эхлэн 2014 оны 06 сар хүртэлх хугацаанд шинэ тушаалын боловсруулалт, ЭМЯ-ны тушаалын ажлын хэсэгт ажилласан. * CDC-ын удирдамж,  зааварчилгаа болон  шүдний тусламж үйлчилгээний явцад гарах эрсдэл, халдвар дамжих замыг таслахад  үндэслэн зааварчилгааг боловсруулсан. Боловсруулсан зааварчилгааны төслийг батлагдахаас өмнө шүдний эмч, мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэх, санал хүсэлт авах доорхи ажлуудыг зохион байгуулсан

Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 25 хувьд хүргэж нэмэгдүүллээ5 сар 10. 13:03

 Хятадын 200 тэрбум ам.доллар бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 10 хувиас 25 хувьд хүргэж нэмэгдүүлэх тухай АНУ-ын Засаг захиргааны шийдвэр хүчин төгөлдөр болсон тухай “Kyodo” агентлаг мэдээлэв.  Тус агентлагийн мэдээлснээр, Хятад улс хариу арга хэмжээ авч магадгүй байна.   Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ өнгөрсөн пүрэв гарагт Вашингтонд хүрэлцэн ирж, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөгч Роберт Лайтхайзер нартай яриа хэлэлцээ хийжээ. Талууд яриа хэлэлцээгээ баасан гарагт үргэлжлүүлэхээр тохиролцсон байна

Батлан хамгаалахын сайдын албанд П.Шанаханы нэрийг дэвшүүлнэ5 сар 10. 13:03

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын албанд тус яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанаханы нэрийг дэвшүүлэхээр төлөвлөж байгаа тухай Цагаан ордноос пүрэв гарагт мэдээлэв.   “Улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэж, удирдах чадвартайгаа харуулсан тул П.Шанаханыг Батлан хамгаалахын сайдын албанд нэр дэвшүүлэхээр Ерөнхийлөгч Дональд Трамп төлөвлөж байна” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ. “Миний нэрийг Батлан хамгаалахын сайдын албанд дэвшүүлэхээр төлөвлөж буй нь нэр төрийн хэрэг” гэж П.Шанахан мэдэгдсэн байна

АШУҮИС-ийн оюутнууд ОУ-ын мэс заслын олимпиадын хүндэт цомын эзэн боллоо5 сар 10. 10:35

Казакстаны нийслэл НҮР-СУЛТАН хотод 2019 оны 04 сарын 24-27-ны өдрүүдэд “THE FIRST INTERNATIONAL STUDENT OLYMPIAD ON MEDICINE 2019” амжилттай болж өнгөрлөө. Тус олимпиадад  11 орны 23 их дээд сургуулийн 400 гаруй оюутан оролцож, өөрсдийн авьяас чадвар, эрдэм мэдлэгээ сорьсноос Монгол улсаа төлөөлж оролцсон оюутнууд амжилттай оролцоод ирсэн байна

“Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалд 9000 гаруй хүн оролцжээ5 сар 10. 10:00

Монгол улсад болсон “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн жагсаалд 9 мянга гаруй хүн оролцсон тухай “TASS” агентлаг мэдээлэв. Улаанбаатар хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны мэдэгдсэнээр, олон нийтийн байгууллагын санаачилгаар нийслэл Улаанбаатар хотод анх удаа жагсаал болсон байна.   Аугаа Эх орны дайны ялалтын 74 жилийн ой болон Халхын голын дайны хамтын ялалтын 80 жилийн ойд зориулсан хөдөлгөөнийг Улаанбаатар хотод “Монгол ард” эскадрилийн дурсгалын хөшөөнөөс Зөвлөлт Холбоот улсын маршал Г.Жуковын хөшөө хүртэлх чиглэлээр зохион байгуулжээ

Сингапурын парламент хуурамч мэдээлэлтэй тэмцэх хууль баталжээ5 сар 10. 9:54

Сингапурын парламент хуурамч мэдээлэлтэй тэмцэх тухай хууль баталлаа. Уг хуулийг баталснаар төрийн байгууллагууд хуурамч гэж байгаа үзэж байгаа мэдээллүүдийг устгахыг интернэт-платформуудаас өөрийн үзэмжээр шаардах эрхтэй болж байгаа юм

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.