Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Трамп 30 гаруй сая ам.долларын хандив цуглуулжээ4 сар 15. 14:46

Дональд Трамп энэ оны эхний улиралд 30 гаруй сая ам.долларын хандивыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажилдаа цуглуулсан тухай “The Hill” сонин мэдээлжээ.   Он гарснаас хойш Трамп цуглуулсан хандивын хэмжээгээр тэргүүлж байгаа хоёр өрсөлдөгчөөсөө илүү их мөнгийг хэдийнэ цуглуулсан байна. Вермонт муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Берни Сандерс 18 гаруй сая ам.доллар, Калифорни муж улсаас сонгогдсон сенатч Камала Харрис 12 сая орчим ам.долларын хандив цуглуулжээ

Ким Жөн Ун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй4 сар 15. 11:02

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж магадгүй тухай “Yonhap” агентлаг Москва хот дахь эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжлав.   “Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын сүүлчээр ОХУ-д айлчлах магадлал хангалттай өндөр байна” гэж тус агентлагийн мэдээнд цохон тэмдэглэжээ. ОХУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт Владивосток хотод болох төлөвтэй байна.   ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 26-27-нд БНХАУ-д болох “Бүс ба Зам” форумд оролцоно гэдгийг “Yonhap” агентлаг онцлон дурджээ

Ж.Цолмон: АШУҮИС-ийн эмнэлэг Монголын багш нарын эрүүл мэндэд хувь нэмэр оруулна4 сар 15. 9:51

Б.ТУУЛ АШУҮИС бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүнд ачааг нуруундаа үүрч явах, ирээдүйн хөгжлийг тодорхойлох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг том сургууль. Тиймээс энэ сургуулийг сонгон суралцахаар төлөвлөж буй, мөн төгсөөд цаашид дахин суралцахыг хүссэн нийт элсэгчиддээ зориулан АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонтой ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногт Монголын багш нарын VII их хурал багшийн хөгжил сэдвийн хүрээнд болж өнгөрлөө

“Boeing 737 Max” онгоцоор нислэг үйлдэх хугацааг хойшлуулжээ4 сар 15. 9:50

АНУ-ын иргэний агаарын тээврийн “American Airlines” компани “Boeing 737 Max 8” онгоцоор нислэг үйлдэх хугацааг ирэх зургадугаар сараас наймдугаар сарын дунд үе хүртэл хойшлуулсан байна.

Сири, Ирак болон Иран улс төмөр замуудаа холбохоор төлөвлөж байна4 сар 15. 9:41

Сири, Ирак болон Иран улс төмөр замуудаа нэгдсэн нэг сүлжээнд холбохоор төлөвлөж байна. Энэ асуудлыг хэлэлцэх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай “al-Watan” сонин Сири улсын Тээврийн яаман дахь эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.   “Одоогийн байдлаар тус гурван улс төмөр замуудаа холбох төслийг сэргээх ажлыг хийж байна” гэж эх сурвалж мэдээлэв

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.