Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Хунтайж Харри гэргий М.Маркли нар хүүхдээ ургамал хоолоор өсгөнө4 сар 13. 12:19

 Их Британийн хунтайж Харри гэргий Меган Маркли нар удахгүй төрөх хүүхдээ ургамалан хоолоор өсгөхөөр төлөвлөжээ.   Их Британийн хааны удмын хосууд сарын дараа мэндлэх анхны хүүхдээ Беркшир дээдсийн хүрээлэнгийн Виндсор хотын шинэ гэртээ өлгийдэн авахаар төлөвлөсөн байна.   Хааны ордон дахь эх сурвалжийн хэлж байгаагаар, “Меган удахгүй мэндлэх хүүхдээ ургамлан хоолоор өсгөх хүсэлтэй байгаагаа Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр мэдэгджээ”   Сүүлийн үед хосууд ургамал дээр суурилсан хооллолтын хэв маягийг дэмжиж байгаа бөгөөд хунтайж Харри зөвхөн жимс болон ногоогоор хооллож байгаа тухай "News.com.au" сайт мэдээлжээ.   Их Британийн олон гэр бүл ургамал хоолны хэв маягийн сонгох болсноор веган хүүхдүүдийн тоо нэмэгдэх юм. Өнгөрсөн жилийн судалгаагаар, Их Британийн 12 гэр бүл тутмын нэг нь хүүхдүүдээ ногоон буюу ургамал хоолоор өсгөж байгаа аж

Ассанжийг шилжүүлж магадгүй байгаа нь сэтгүүлчдэд аюултай гэв4 сар 13. 12:18

“WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгч магадгүй байгаа нь сэтгүүлчдэд аюултай байж болзошгүй юм хэмээн Хүний эрхийг хамгаалагч олон улсын “Human Rights Watch” байгууллага мэдэгджээ.     "Компьютер ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэх Ж.Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгч магадгүй байгаа нь цахим эрин үеийн сэтгүүлчдэд аюултай байж магадгүй юм. Олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлсөн мэдээллүүд тэр дундаа нууц мэдээллийг нийтлэхтэй холбоотой үйлдлийнх нь төлөө Жулиан Ассанжийг мөрдөн мөшгих нь мэдээллийн бүх байгууллагуудын хувьд аюул учруулах урьдчилсан нөхцөлийг бий болгож болзошгүй юм

АНУ Ж.Ассанжийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ4 сар 13. 11:21

АНУ-ын прокурорууд “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг компьютер хакердахын тулд хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгасан байна.   АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдэлд дурдсанаар, Ж.Ассанжийг АНУ-ын Зэвсэг хүчний тагнуулын шинжээч асан Челси Мэннингтэй хамтран 2010 оны гуравдугаар сард АНУ-ын Засгийн газрын ажилтнуудын компьютерийн сүлжээнд нэвтэрсэн хэрэгт буруутгасан аж. Хэрэв түүний хэрэгт холбогдолтой нь тогтоогдох аваас дээд тал нь 5 жил шоронд хорих ял ногдуулах аж.   Өдгөө 47 настай Ж.Ассанжийг долоо орчим жилийн турш орогнож байсан Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамнаас Их Британийн цагдаа нар пүрэв гарагт баривчилсан юм

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тэргүүнд Б.Мораны нэрийг дэвшүүлжээ4 сар 13. 11:19

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын Тэнгисийн цэргийн хүчний тэргүүний албанд Адмирал Билл Мораны нэрийг дэвшүүлсэн байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв.   Б.Моран Тэнгисийн цэргийн хүчний дэд тэргүүний албыг 2016 оны тавдугаар сараас хойш хашиж байгаа юм

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.