Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

УЕП-ын шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхэд шалгалт хийнэ4 сар 11. 14:58

Шинээр томилогдсон УЕП Б.Жаргалсайханы шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхийг шалгаж эхэллээ. Тухайлбал,  хууль хяналтын байгууллагын зарим албан хаагч нарын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэжигтнийг баривчилж, яллагдагчийг цагдан хориж байгаа хууль зүйн үндэслэл,  нөхцлийг энэ хүрээнд шалгах үүргийг өгөөд байна. Сэжигтэн, яллагдагч, ялтанд эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар харьцахгүй байх, энэ төрлийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус ажиллагаа явуулах нөхцлийг арилгахад чиглэсэн энэхүү шалгалтыг Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн болон Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд хариуцан гүйцэтгүүлэх бөгөөд цагдан хорих байр, хорих ангиудын бүртгэл, судалгаа, ахуй нөхцөл, хоригдож байгаа этгээдийн санал хүсэлтийг газар дээр нь нягтлан шалгах, холбогдох хэрэг, материалыг хянах зэргээр шалгалтыг явуулж эхэлсэн байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд, хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан эсэхийг мөн шалгалтын хүрээнд хянахаар удирдамжид тусгажээ

Д.Трамп Израилийн Ерөнхий сайдад баяр хүргэжээ4 сар 11. 13:42

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп парламентын сонгуульд “Ликуд” нам ялж байгаад баяр хүргэлээ хэмээн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.   Ерөнхийлөгч Д.Трамп Ерөнхий сайд Б. Нетаньяху руу утсаар ярьж, сонгуульд ялалт нь байгуулж байгаад нь болон Израилийн ард түмэнд халуун дотно баяр хүргэсэн байна. Түүнчлэн талууд ойрын жилүүдэд илүү нягт хамтран ажиллахаар тохиролцжээ.   Иерусалим болон Голаны өндөрлөгийг хүлээн зөвшөөрч, Ираны Хувьсгалт гвардын талаарх ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр төдийгүй Ираны асуудлаар хатуу байр суурь баримталж, Израилийг ихээхэн дэмжиж байгаад нь Б. Нетаньяху АНУ-ын Төрийн тэргүүнд талархал илэрхийлсэн байна.   Ираны Хувьсгалт гвардыг гадаад улсуудын террорист байгууллагуудын жагсаалтад оруулах шийдвэрийг Д.Трамп өнгөрсөн даваа гарагт гаргасан юм

Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхэлжээ4 сар 11. 13:32

Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэлж байна. Улиран сонгогдохыг эрмэлзэж буй Ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната нам болон сөрөг хүчний Конгресс намын хооронд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна.   Газар нутгийн маргаантай Кашмир бүсийн асуудлаар Энэтхэг, Пакистаны хооронд цэргийн хурцадмал байдал үргэлжилж буйтай холбогдуулан үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулах амлалтыг Н.Модигийн эрх баригч нам өгчээ

Олимпын наадмыг хариуцах шинэ сайдыг томилжээ4 сар 11. 12:56

Японы нийслэл Токио хотноо 2020 онд Олимпын наадам болон Паралимпын наадмыг зохион байгуулах ажлыг хариуцсан сайд Ёшитака Сакүрадаг лхагва гарагт огцорсны дараа уг албан тушаалд Сюнъити Сүзүкиг дахин томилсон байна. Тэрбээр энэ албан тушаалыг 2017-2018 онд хашиж байжээ

Екатеринбург хотын орон сууцанд дэлбэрэлт болжээ4 сар 11. 12:47

Екатеринбург хотын олон давхар орон сууцанд дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн гэмтсэн тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.   Дэлбэрэлтийн улмаас хүүхэд гэмтээгүй байна. 20 хүн тэдний дотор 8 хүүхдийг нүүлгэн шилжүүлжээ

“Капитал”-ыг аврах боломж байсан уу?4 сар 11. 10:58

Сүүлийн өдрүүдэд “Капитал” банкны дампуурал иргэдийн анхаарал татсан сэдэв болоод байна. Тус банкны дампуурлыг зарласан явдалд улс төрийн нөлөө, ашиг сонирхол орсон гэж зарим эдийн засагчид хэлж байгаа юм

Олимпын наадмын ажилд оролцох гадаадын иргэдэд оршин суух зөвшөөрөл олгоно4 сар 11. 9:47

Япон улсын нийслэл Токио хотноо 2020 онд зохион байгуулах Олимп, паралимпын наадмын зохион байгуулалтын ажилд оролцож, удаан хугацаагаар байрлах гадаадын төлөөлөгчдөд оршин суух зөвшөөрөл олгохоор болсон тухай тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлэв.   Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр наадмын бэлтгэл ажил болон зохион байгуулалтын ажиллагааг ихээхэн хөнгөвчилнө хэмээн мэргэжилтнүүд найдаж байгаа ажээ. Оршин суух зөвшөөрлийг Токиогийн наадмыг зохион байгуулах хорооны зөвшөөрлөөр Японд 90 болон түүнээс дээш хоногоор байх хүмүүст олгох юм

АНУ-д газрын тосны олборлолт түүхэндээ байгаагүй дээд хэмжээнд хүрчээ4 сар 11. 9:46

АНУ-ын газрын тосны олборлолтын хэмжээ өнгөрсөн оны 12 дугаар сард түүхэндээ байгаагүй дээд хэмжээнд хүрсэн тухай тус улсын Эрчим хүчний яамны дэргэдэх мэдээллийн газар мэдэгдсэн байна.     “АНУ-ын нэг жил олборлож буй газрын тосны хэмжээ 2018 онд хамгийн дээд түвшинд хүрч өдөрт 10.96 сая торх болсон нь 2017 оныхтой харьцуулахад 1.6 сая торх буюу 17 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. 2018 оны 12 дугаар сард газрын тосны олборлолтын хэмжээ өдөрт 11.96 сая торх хүрсэн нь түүхэнд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болсон” хэмээн тус мэдэгдэлд дурджээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.