Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Цаазын ялыг гүйцэтгэх нь эрс багасжээ4 сар 10. 12:40

Өнгөрсөн онд дэлхий даяар цаазаар авах ялын гүйцэтгэлийн тоо 31 хувиар буурч, сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн тухай “Amnesty International” төрийн бус байгууллагын тайлан мэдээнд дурджээ.   Тус байгууллагын жил тутмын судалгаанаас үзвэл, өнгөрсөн онд 690 хүнийг цаазалсан байна. 2017 онд энэ тоо 993 байжээ

"Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнаа онлайнаар баталгаажуулаарай4 сар 10. 12:08

Нийгмийн даатгалын байгууллагын гар утасны аппликэйшнийг ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах завгүй, гадаадад оршин суудаг боломжгүй иргэд та бүхэнд онлайнаар баталгаажуулах боломжийг танилцуулж байна. Та гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшнийг татаж суулган бүртгүүлсний дараа app@ndaatgal.mn мэйл хаяг руу бүртгэл баталгаажуулах хүсэлтээ илгээгээрэй. Ингэхдээ хүсэлт илгээгч нь тухайн даатгуулагч мөн болохоо баталгаажуулж, гадаадад амьдарч байгаа бол гадаад паспортоо, Монголд оршин суудаг иргэдийн тухайд цахим үнэмлэхээ барьж авахуулсан өөрийн фото зургаа дээрх хаягууд руу илгээх юм байна.  Асууж тодруулах зүйл байвал 94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдож болно.   Тус аппликэйшнийг ашиглан  шимтгэл төлөлтийн мэдээллээ он, сараар нь нарийвчлан харж болохоос гадна нийгмийн даатгалын байгууллагаас авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ хянах боломжтой

Энэтхэгт эрх баригч намын гишүүн амиа алджээ4 сар 10. 11:06

Мягмар гарагт Энэтхэгийн төвийн нутгийн Чхаттисгарх мужид тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас эрх баригч намын гишүүн болон цагдаагийн дөрвөн ажилтан амиа алдсан байна.   Маргааш буюу пүрэв гарагт Энэтхэг улсад бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхлэх юм. Ерөнхий сайд Нарендра Модигийн “Бхаратия Жаната” намын гишүүн Бхима Мандави кампанит ажлын хүрээнд дэмжигчидтэйгээ уулзахаар явж байжээ.   Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, Б.Мандавигийн сууж явсан тээврийн хэрэгсэлд маоист үзэл суртлыг баримтлагч босогчид /Коммунист намыг дэмждэг/ тэсрэх бөмбөг байрлуулж, алсаас удирдан дэлбэлсэн аж. Н.Моди энэхүү халдлагад маоист босогчдыг буруутгаж байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.   "Эдийн засгийн өсөлтийг нэн түрүүнд тавьж, ядуу буурай бүс нутгуудыг дарлан мөлжиж байна" хэмээн маоист босогчид Засгийн газрыг буруутгадаг аж

Пуэрто-Риког сэргээн босгоход Опра Уинфри хандив өргөнө4 сар 10. 9:35

Америкийн телевизийн алдартай хөтлөгч Опра Уинфри байгалийн гамшигт өртсөн арлын Пуэрто-Рико улсад тусламж үзүүлэх хөтөлбөрт 2 сая ам.доллар хандивлахаар болсон тухай “People” сэтгүүлд мэдээлжээ.   Тус сэтгүүлд мэдээлснээр, хандивын мөнгөний талыг Пуэрто-Рикогийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төслүүдэд болон тус улсын дэд бүтцийг сэргээн босгоход зарцуулна. Үлдсэн хэсгийг Пуэрто-Рикогийн соёлын өвийг хамгаалах хөтөлбөрт зориулах аж.   "Гамильтон" мюзикл жүжгийг бүтээсэн Америкийн жүжгийн зохиолч Лин-Мануэль Миранда өөрт нь үлгэр жишээ болсон гэж Уинфри мэдэгджээ

М.Помпео Латин Америкийн орнуудад айлчилна4 сар 10. 9:28

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Чили, Парагвай, Перу, Колумбид айлчилж, хоёр талын харилцаа болон Венесуэлтэй холбоотой асуудлуудын талаар хэлэлцэнэ.   Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагусын мэдээлснээр, М.Помпео АНУ болон дэлхийн бөмбөрцгийн өрнөд хагасын орнуудын харилцааг бэхжүүлж, Венесуэл дэх ардчиллын дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 11-15-нд айлчлал хийх ажээ.   АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн дөрөвдүгээр сарын 14-нд Колумбийн Кукута хотод түр саатах ажээ. Кукута хот нь Венесуэлтэй хил залгаа хот юм

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.