Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

АШУҮИС Эталон болно3 сар 25. 13:25

АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Ж.ЦОЛМОН -  АШУҮИС бол 10 мянган оюутантай том айл. АШУҮИС төрийн өмчийн их, дээд сургуулиуд дотроо хийж, бүтээж, урагшилж байгаа ажлуудаар арвин байгаа

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар” гэр бүлийн уран сайхны кино нээлтээ хийнэ3 сар 25. 12:16

Монгол улсын гавьяат жүжигчин,  Хошин урлагийн нэрт зүтгэлтэн, Л.Жанчивдоржийн хүү Ж.Сэнгэдорж найруулагчийг “аргагүй л мундаг хүний хүүхэд, аавынхаа авъяасыг өвлөж төрөөд, өргөж явна даа” хэмээн магтах хүн цөөнгүй байдаг. Үнэхээр ч “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхлээд “Бодлын хулгайч” “Ларьдма” “Үргээлэг” зэрэг олон киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан түүний шинэ уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна

Си Жиньпин, II Альберт нар хоёр улсын харилцааг бэхжүүлэхээр тохиролцжээ3 сар 25. 11:30

БНХАУ-ын дарга Си Жиньпин, Монакогийн хунтайж II Альберт нар өнгөрсөн ням гарагт уулзаж, хоёр улсын харилцааг бэхжүүлэхээр тохиролцжээ.   Си Жиньпиний Монако улсад хийсэн энэхүү төрийн айлчлал нь БНХАУ-ын даргын хувиар тус улсад хийж буй анхны айлчлал юм.   “БНХАУ-Монако 20 гаруй жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноосоо хойш харилцан тэгш, найрамдалт харилцааг хөгжүүлж ирсэн” гэж Си Жиньпин хэлээд, энэ хугацаанд хоёр улсын харилцаа аажмаар хөгжиж, хамтын ажиллагаа бодитоор өргөжиж ирснийг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, харилцаа холбоо, гар утасны төлбөр тооцоо зэрэг салбар дахь БНХАУ-Европын хамтын ажиллагааны түүчээ болсоор ирсэн хэмээн нэмж хэлсэн байна.   Си Жиньпиний айлчлалыг II Альберт “түүхэн айлчлал” хэмээн тэмдэглээд, БНХАУ-тай шинжлэх ухаан, технологи, инноваци, экологи болон байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.    Мөн тэрбээр уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсад тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах чиглэлд гаргаж буй БНХАУ-ын хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ

“Ethiopian Airlines” компани хариу мэдэгдэл хийжээ3 сар 25. 10:28

Агаарын тээврийн “Ethiopian Airlines” компани баасан гарагт Нью-Йорк таймс сонинд гарсан мэдээллийг няцаав. Тус сонинд мэдээлснээр, “Boeing 737 Max 8” онгоцны осолд тус компанийн нисгэгчийг буруутгасан байна.    “Boeing” компаниас санал болгосон болон Холбооны нисэхийн ерөнхий газраас зөвшөөрөгдсөн бүх тусгай сургалтад хамрагдсан туршлагатай нисгэгчид байсан гэдгийг компани дурдаад, “нисэх онгоцны автомат хөдөлгөөн зохицуулах хянах самбар болох “MCAS” систем асуудалтай байсан

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.