Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж3 сар 22. 16:20

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ долоо хоногт "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж, мөн өөрөө Хэвлэлийн бага хурал хийж Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Түүний араас түүний удирддаг Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан хэвлэлийн хурал хийж Ерөнхий прокурорын туслах асан Е.Сагсайн нэгэн эмэгтэйтэй хамт байж байхад нь хэсэг залуус дайрч орж хууль бус бичлэг хийснийг олон нийтэд харуулав. 2016 оны сонгуулийн дараагаас эхэлсэн МАН-ын дотоод зөрчил туйлдаа хүрч өрсөлдөгч Ардчилсан намыг хүртэл дотоод хагарал руу түлхсэн нь үнэн билээ. Энэ бүх гурван жилийн хугацаанд таг чимээгүй байсан МАХН ийн "хэл" орж эхэлсэн нь гайхал төрүүлж буй.  Үүний цаана нэг л том шалтгаан бий УИХ-ын гишүүн Б.Гантулга иргэн Н-г хүчиндсэн гэх хэргийн улмаас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрөө сайн дураар татгалзсан

Шүүгчид иргэдийн өмгөөлөл авах эрхэд халдаж байна3 сар 22. 10:26

Сүүлийн үед иргэдийн шүүхэд итгэх итгэл алдарч, шүүх байгууллагын нэр хүнд унаж байна. Шүүхийн ажилтан хар тамхины хэрэгт холбогдсон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нар хөрөнгөө тайлбарлаж чадаагүй, С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж, 20-25 жилийн хорих ял сонссон этгээдүүдийг гурван шатны шүүхээс хилсээр ялласан зэрэг шүүгчдийн асуудал нэлээн хурцдаж байгаа юм. 

Украин улс цэргийн зориулалттай дроныг туршжээ3 сар 22. 9:45

Украины Зэвсэгт хүчийн цэргийн зориулалттай шинэ загварын дроныг амжилттай туршсан талаар тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко лхагва гарагт мэдэгдэв.   “Украины зэвсэгт хүчин, Украины ард түмэнд баяр хүргэе. Өнөөдөр бид төгс шинэ зэвсэгтэй боллоо” гэж тэрбээр Хмельницкий цэргийн баазад явагдсан дроны туршилтын үеэр мэдэгджээ.   Турк улсаас “Modern Bayraktar TB2” загварын цэргийн зориулалттай дроныг худалдаж авна гэдгээ Порошенко энэ сарын эхээр мэдэгдэж байжээ

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав3 сар 22. 9:44

Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг 2019 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдцын талаарх урьдчилсан таамгаа 3.1 хувиас 2.8 хувь, 2020 оныхыг 2.9 хувиас 2.8 хувь болгож бууруулсан байна. Энэ тухай тус агентлагийн мэдээлэлд дурджээ.   “Хөгжиж буй зах зээлүүдийн эрэлт хэрэгцээ сул байгаа нь дэлхийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл болон дэлхийн худалдааны өсөлтийн хурдцыг сааруулах гол хүчин зүйл болж байна” гэж “Fitch” агентлагийн шинжээчид үзэж байгаа аж.   Үүний сацуу, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болох урьдчилсан нөхцөл ажиглагдахгүй байгааг шинжээчид онцлон тэмдэглэжээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.