Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Венесуэлийн эрх баригчид Колумбитай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ3 сар 20. 12:12

Венесуэлийн эрх баригчид хилээр өдөр бүр орж гардаг сурагч, оюутнуудад болон эм хэрэгсэл эсвэл эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа хүмүүст зориулж, Колумби улстай залгаа хилээ хэсэгчлэн нээжээ. Энэ тухай Тачир мужийн хилийн захиргааны дарга Вильям Гомес мэдээлснийг Венесуэлийн мэдээллийн агентлаг уламжлав.   Тэрбээр онцлон хэлэхдээ, хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хууль бус наймаа зэрэг янз бүрийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд эрх баригчид хилийг зайлшгүй хаах шаардлагатай байсан гэжээ.    Венесуэлийн сөрөг хүчин хоёрдугаар сарын 23-нд Колумби болон Бразил улстай залгаа хилээр хүмүүнлэгийн тусламж оруулахыг оролдсон билээ

Т.Батмөнх: Өнөөдрөөс "Нийгмийн даатгал" гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулна3 сар 20. 10:53

Нийгмийн даатгалын байгууллагын сүүлийн үед хийж буй үйлчилгээний шинэчлэлийн асуудлаар Нигймийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхтэй ярилцлаа. Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчдад чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдүүлэхэд анхаарч байгаа юм байна. Шинэлэг ажлуудаасаа танилцуулахгүй юу? 2019 оныг манай байгууллага “Танд ойрхон - Найрсаг үйлчилгээний жил” болгон зарласан

Албан тушаалаасаа огцрохыг Алжирын Ерөнхийлөгчөөс шаардав3 сар 20. 9:33

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам генийг засварлах аргаар гарган авсан хүнсний бүтээгдэхүүний шинэ төрлийг худалдаанд гаргах тогтолцоо нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа тухай Nikkei сонин мэдээлжээ.   Тус сонинд мэдээлснээр, даралт бууруулахад туслах улаан лооль, харшил хөдлөгдөггүй өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг энэ зун гэхэд дэлгүүрүүдэд худалдаж эхлэх төлөвтэй байна.     Засварлах аргыг хүнсний ногоо эсвэл хүнсэнд хэрэглэдэг загасны махны генийн зарим хэсгийг устгах эсвэл шилжүүлэн суулгах арга дээр үндэслэжээ. Энэ нь байгаль дээр үе үе болдог үржлийн явц эсвэл байгалийн өөрчлөлтүүдээс зарчмын хувьд ялгарахгүй гэдэг дүгнэлтийг яамны шинжээчид хийсэн байна

Шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төлөөлөгчийг урина3 сар 20. 9:29

Ирэх 10 дугаар сард болох Японы шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төр, засгийн тэргүүн нарыг урих шийдвэрийг тус улсын Засгийн газар гаргасан байна.   Эзэн хаан Акихито ирэх дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж, угсаа залгамжлах хунтайж Нарүхито дараагийн өдрөөс эхлэн түүний албыг үргэлжлүүлэн хаших юм. Хунтайж Нарүхито тавдугаар сарын 1-нд эзэн хааны тамга тэмдгээ хүлээн авах ажээ.   10 дугаар сарын 22-нд зохион байгуулах шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслол дөрвөн хоног үргэлжлэх юм

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.