Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй3 сар 19. 16:21

"Цензургүй яриа" нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сүүлийн үед хоёр ч удаа оролцож, хоёуланд нь "ХХБ-ны хувьчлалтай М.Энхболд холбоотой" гэх агуулгатай баримтыг ярьсан билээ. Энэ асуудлаар бид УИХ-ын дарга асан М.Энхболдоос тодрууллаа -Таныг ХХБ-ны хувьчлалд нөлөө үзүүлсэн

Б.Энхтөр: Нийгмийн даатгалын шимтгэлийн өрнөөс болж даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч хариуцаж төлнө3 сар 19. 15:02

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, үйлчилгээний талаар цувралаар мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаад нийгмийн даатгалын шимтгэлийн өр, авлагын асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын Өр, авлага хариуцсан мэргэжилтэн Б.Энхтөртэй ярилцлаа.

Гадаадад суралцмаар байна уу ? Нээлттэй өдөрлөг3 сар 19. 13:57

Өдөрлөг : 2019 оны 3 сарын 29, 30, 31-ны өдрүүдэд болно

Ж.Ардерн: Хохирогчдын оршуулгын зардлыг Засгийн газраас гаргана3 сар 19. 12:47

Крайстчерч хотын сүмд болсон халдлагын үеэр амиа алдсан хохирогчдын оршуулгын зардлыг Шинэ Зеландын Засгийн газраас олгохоор болсон тухай тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн ням гарагт мэдэгджээ.

Трамп цалингийнхаа дөрөвний нэгийг Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хандивлажээ3 сар 19. 12:46

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цалингийнхаа дөрөвний нэг буюу 100 мянган ам.долларыг Дотоодыг аюулаас хамгаалах яамандаа хандивласан байна. Тэрбээр энэ тухайгаа “Twitter” хуудсандаа мэдээлжээ.   “Хэвлэлүүд энэ тухай бичих дургүй

Германы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна3 сар 19. 9:25

Германы хамгийн том “Deutsche” банк болон түүний дотоодын өрсөлдөгч “Commerzbank” банк нэгдэх боломжийн талаар хэлэлцэж байна.   “Deutsche” банкны гүйцэтгэх захирал Кристиан Сивингийн ажилтнууддаа илгээсэн зурваст, банкнууд нэгдэх нь зөвхөн Герман төдийгүй Европын банкны салбарт чухал ач холбогдолтой болохыг онцолсон байжээ. Тус банк нь бүтцийн өөрчлөлт хийхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж буй боловч өнгөрсөн онд олон хэрэглэгчээ алдаж, хувьцааны ханш нь тал хувиар унасан байна.   “Commerzbank” банк нь 2008 оны санхүүгийн хямралын үеэр Засгийн газраас тусламж авч байжээ

Сенатч К.Гиллибранд Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө3 сар 19. 9:25

АНУ-ын Нью-Йорк муж улсын сенатч Кирстен Гиллибранд 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөхөөр болсон байна.   Өдгөө 52 настай К.Гиллибранд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа өнгөрсөн ням гарагт дүрс бичлэгээр дамжуулан илэрхийлсэн байна. Тэрбээр, "бидэнд том, зоримог, эрэлхэг шийдвэр гаргадаг удирдагч хэрэгтэй болохоос ахиц дэвшлээс айдаг нэгэн хэрэггүй" гэж хэлжээ.   Ардчилсан намын сунгаанд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа сенатч Элизабет Уоррен, Камала Харрис, 2016 онд Хиллари Клинтонтой өрсөлдсөн Берни Сандерс болон Конгрессын танхимын гишүүн асан Бето О'Рурк зэрэг 15 төлөөлөгч илэрхийлээд байгаа юм.   Ташрамд дурдахад, өнгөрсөн бямба гарагт дэд Ерөнхийлөгч асан Жо Байден өөрийн төрсөн нутаг болох Делавэр муж улсын Ардчилсан намын гишүүдэд хандан үг хэлэх үеэрээ ирэх оны сонгуульд Дональд Трамптай өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.