Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

ЕХ-ны орнуудад “Boeing 737 Max 8, 9” онгоцны нислэгийг түр хугацаагаар зогсоожээ3 сар 13. 13:08

Европт “Boeing 737 Max 8, 9” загварын онгоцоор хийдэг бүх нислэгийг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг Европын Агаарын тээврийн аюулгүй байдлын агентлаг мягмар гарагт гаргажээ.   Өнгөрсөн ням гарагт Этиоп улсад дээрхтэй ижил загварын нисэх онгоц осолдсоны улмаас 157 хүн амиа алдсантай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан байна

Хятадын шүүх өнгөрсөн онд хээл хахуулийн олон мянган хэргийг шүүн тасалжээ3 сар 13. 11:43

БНХАУ-ын шүүх өнгөрсөн онд хөрөнгө мөнгө шамшигдуулсан, авлига авсан, ажил үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой 28000 хэргийг шүүн тасалжээ

Сингапурт “Boeing 737 Mах” загварын онгоцны нислэгийг түр хугацаагаар зогсоожээ3 сар 13. 11:22

Этиопт нисэх онгоцны томоохон осол гарснаас хоёр хоногийн дараа “Boeing 737 Mах” загварын нисэх онгоцнуудын нислэгийг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг Сингапурын Иргэний агаарын тээврийн удирдах газар гаргасан байна.   Иргэний агаарын тээврийн удирдах газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, сүүлийн тав хүрэхгүй сарын хугацаанд “Boeing 737 Mах” загварын хоёр нисэх онгоц осолдож, олон зуун хүн амиа алдсантай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргажээ.   Сингапурын агаарын тээврийн “SilkAir” компани “Boeing 737 Mах” загварын зургаан нисэх онгоцоор нислэг үйлддэг бол “China Southern Airlines”, “Garuda Indonesia”, “Shandong Airline”, “Thai Lion Air” зэрэг компани Сингапур руу энэ загварын нисэх онгоцоор нислэг үйлддэг байна.    Нислэгүүдийг түр зогсоох хугацаанд Иргэний агаарын тээврийн удирдах газрын мэргэжилтнүүд “Boeing 737 Mах” загварын нисэх онгоцны талаарх мэдээллийг цуглуулж, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлийг хянан тогтоох ажээ.   Өнгөрсөн ням гарагт Этиопын нийслэл Аддис Абеба хотоос Найроби хотыг зорин хөөрсөн “Ethiopian Airlines” компанийн нисэх онгоц осолдсоны улмаас 157 хүн амиа алдсан юм

Г.Энэрэл Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж АНХДАГЧ боллоо3 сар 13. 10:45

Америкийн Нэгдсэн улсын Лас-Вегас хотод 2019 оны хүндийн өргөлтийн өсвөр үеийн ДАШТ амжилттай явагдаж байна.Тус тэмцээнд эх орноо төлөөлөн эмэгтэйчүүдийн 71кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр /105 кг/ ХҮРЭЛ медаль хүртлээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.