Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Ц.Элбэгдорж: Шууд, цензургүй, цаг сунгаад сууя, би гүйгээд очно3 сар 12. 13:56

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох хүсэлтэй байгаа талаараа твиттер хуудаснаа жиргэжээ. Тэрбээр “Цензургүйд оролгүй хоёр жил болж

Мэдэгдэл3 сар 12. 13:33

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Эрдэнэтийн 49% хэмээх луйврын схем" гэх нэвтрүүлэгт оролцох үедээ “М.Энхболд надад Худалдаа Хөгжлийн банкнаас хувь өгье гэсэн” хэмээн ор үндэсгүй гүтгэн, худал мэдээлэл өгсөн байна. Миний бие Н.Энхбаяр даргатай дээрх агуулгатай зүйлээр ярилцаж байсан удаа байхгүй. Мөн Худалдаа хөгжлийн банкинд нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй бөгөөд тус банкинд хүнд хувь амлах хэмжээний оролцоо, эрх мэдэл байхгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна

Баримт: Ганц хором уураа тэвчээгүйн улмаас нэг иргэнийг "ХАРААГҮЙ" болгожээ3 сар 12. 12:46

Саяхандаа найз маань маш харамсалтай нэгэн хэргийн тухай ярьж өгөв. Энэ хэрэг нь СХД-т байрлах ..... зочид буудалд гарсан бөгөөд найзууд хоорондоо маргалдаж, улмаар Э гэгч нь уураа тэвчилгүй гар утсаа авч шидэхэд утас нь хананд ойж, хажууд сууж байсан найзынхаа зүүн нүдийг онож, хараагүй болгосон гэнэ. Түрхэн зуурын уур бухимдал нэгэн иргэнийг насаар нь нар харах эрхгүй болгож, харин утас шидсэн Э хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагджээ. 

Энэтхэг, Пакистаны сөргөлдөөнийг зохицуулахад зуучийн үүрэг гүйцэтгэнэ3 сар 12. 9:40

Пакистан, Энэтхэгийн сөргөлдөөнийг зохицуулахад Хятад улс зуучийн үүрэг гүйцэтгэж, эрх баригчдыг эвлэрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн Хятадын “Global Times” сонин мэдээлжээ.   “Хятадын энэхүү байр суурийг Пакистан бүрэн дэмжиж байгаа хэдий ч Энэтхэг улс энэ байр сууринд урьдын адил үл итгэсэн хандлагатай байна” хэмээн тус сонины тоймчид тэмдэглэжээ. Түүнчлэн “Нэг бүс нэг зам” санаачилгыг дурдаж, энэхүү санаачилгаас Пакистан төдийгүй Энэтхэг улс эрх тэгш ашиг хүртэх боломжтой болохыг цохон тэмдэглэжээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.