Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Идлиб мужид гарсан дэлбэрэлтийг зэмлэн буруушаажээ2 сар 20. 14:02

Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужийн олон энгийн иргэний аминд хүрч, шархдуулсан дэлбэрэлтүүдийг НҮБ зэмлэн буруушаасан байна

Н.Мадурог Италийн Шадар сайд гэмт хэрэгтэн гэжээ2 сар 20. 14:02

 Италийн Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Маттео Салвини Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог гэмт хэрэгтэн хэмээн нэрлэж, түүнийг даруй явна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.   “Венесуэлээс Итали руу дүрвэсэн олон хүнтэй танилцах боломжтой байсан Итали хүний хувьд энэ хэрэгтэн аль болох хурдан явна гэж найдаж байна” хэмээн тэрбээр ярьсан байна.   Өмнө нь Д.Трамп Мадурогийн дэмжлэгийг авахаас татгалзахыг Венесуэлийн түшмэдүүд болон цэргүүдэд уриалсан юм

Бразил Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ2 сар 20. 12:37

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсэргүүцлийг үл харгалзан энэ амралтын өдрүүдэд тус улстай залгаа хил рүү хүмүүнлэгийн тусламж илгээнэ гэж Бразилын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлэв.

Д.Трампыг шүүхэд өгчээ2 сар 20. 12:22

Мексиктэй залгаа хил дээр хана барих санхүүжилтийг авахын тулд онц байдал зарлана гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэртэй холбогдуулан Калифорни тэргүүтэй 16 муж улсын эвсэл Д.Трампын Засаг захиргааг шүүхэд өгчээ.   Тэд гомдлыг Калифорни муж улсын шүүхэд гаргасан байна.   Конгрессын шийдвэрийг тойрон гарч, хана барих санхүүжилтийг бүрдүүлэхийн тулд онц байдал зарлана гэж Д.Трамп мэдэгдсэний дараахан Калифорни тэргүүтэй 16 муж улс дээрх шийдвэрийг гаргажээ. Харин Ардчилсан намынхан боломжит бүх арга хэмжээг авч, түүний энэ шийдвэрийг эсэргүүцэхээ мэдэгдэв.   Калифорни муж улсын Ерөнхий прокурор Завиер Бесерра, “эрх мэдлээ урвуулан ашиглаж буй Д.Трампын үйлдлийг таслан зогсоохын тулд түүнийг шүүхэд өгч байна” гэж мэдэгджээ.   Мөн тэрбээр, “манай муж улсын татвар төлөгчдийн санг дээрэмдэх гэж буй түүний эл үйлдлийг таслан зогсоохоор шүүхэд хандаж байгаа

Хөдөлмөрийн намын илүү олон гишүүн намаасаа гарч магадгүй2 сар 20. 9:57

Их Британийн Хөдөлмөрийн намын удирдлагууд гишүүдийнхээ шаардлагыг сонсохгүй бол илүү олон гишүүн намаас гарах шийдвэрт хүрч магадгүй гэж тус намын дарга Жереми Корбинд анхааруулсан байна.

Индонез Олимпын наадам зохион байгуулах хүсэлтээ өгчээ2 сар 20. 9:56

Индонез улс 2032 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ Олон улсын олимпын хороонд /ОУОХ/ албан ёсоор өгсөн тухай тус улсын мэдээллийн “Antara” агентлаг мэдээлэв.   Швейцар улсад суугаа Индонезын Элчин сайд Мулиаман Хадад хоёрдугаар сарын 11-нд тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодогийн нэрийн өмнөөс ОУОХ-нд захидал илгээсэн байна

“Умардын урсгал-2” төслийн асуудлаархи АНУ-ын байр суурьт санаа зовниж байна2 сар 20. 9:29

 “Умардын урсгал-2” төслийг хэрэгжүүлэх асуудлаархи АНУ-ын байр суурьт Германы Канцлер Ангела Меркель сэтгэл түгшиж байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.   “Оросын хий дамжуулах хоолой барих асуудалд хандахдаа баримталж буй Цагаан ордны түрэмгий бодлого болон Америкийн Засаг захиргааны зүгээс авч хэрэгжүүлж болзошгүй байгаа хатуу арга хэмжээнүүдэд А.Меркель санаа зовниж байна” хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.   АНУ-ын эрх баригчид Герман болон Европын Холбооны гишүүд тэр дундаа Бельги, Францын хооронд зориуд санал зөрөлдөөн үүсгэхийг зорьж байна гэж нэрээ нууцалсан хүмүүсийн мэдэгдсэнийг “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна.   “Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл юм. “Умард Урсгал” хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай. Төслийг энэ онд хэрэгжүүлэх төлөвтэй байна

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.