Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

“Renault” компанийн шинэ тэргүүн Японд очно2 сар 12. 12:42

Францын автомашин үйлдвэрлэгч “Renault” компанийн шинэ тэргүүн Жан-Доминик Сенард энэ долоо хоногийн эцсээр Японд очиж, “Nissan” компанийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр болжээ.

Энэтхэгт хуурамч согтууруулах ундаанд олон хүн хордож амиа алджээ2 сар 12. 9:22

Энэтхэгийн хойд нутагт оршдог Уттар-Прадеш болон Уттаркханд мужид хуурамч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гурав хоногийн дотор 97 хүн амиа алдсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээллээ.   Эрх баригчдын мэдээлснээр, хоёрдугаар сарын 7-ны орой хэд хэдэн тосгоны оршин суугчид Харидвар тойргийн Баллупур тосгонд оршуулгын ёслолд оролцож, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд маргааш нь бие нь муудсан байна. Хүмүүс амиа алдсан тухай эхний мэдээллийг баасан гарагт хүлээж авсны дараа хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.   Цагдаа нарын явуулсан шалгалтын дүнд хууль бусаар үйлдвэрлэсэн 10 мянган литр архи хураан авч, 200 гаруй хүнийг баривчилжээ

Унгарын Ерөнхий сайд төрөлтийг дэмжих шинэ төлөвлөгөө танилцуулжээ2 сар 12. 9:22

Унгарт дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй эмэгтэйчүүдийг хувь хүний орлогын албан татвараас насан туршид нь чөлөөлөхөөр болсон тухай тус улсын Ерөнхий сайд төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулах үеэрээ мэдэгдэв.   Өнгөрсөн ням гарагт Ерөнхий сайд Виктор Орбан хэлэхдээ, энэхүү төлөвлөгөө нь цагаачлалаас үл хамааран Унгарын ирээдүйг хамгаалах арга зам юм гэжээ. Унгарын хүн амын тоо жилд 32 мянгаар буурах болсон бөгөөд тус улсын эмэгтэйчүүд Европын Холбооны /ЕХ/ дундаж үзүүлэлтээс цөөн хүүхэдтэй байгаа ажээ.   Төрөлтийг дэмжих төлөвлөгөөний хүрээнд 10 сая форинт буюу 36 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийг залуу хосуудад хүүгүй санал болгож байгаа бөгөөд хосууд гурван хүүхэдтэй болсон тохиолдолд зээлээс нэг удаа чөлөөлөх юм байна.   Мөн ирэх гурван жилийн хугацаанд 21 мянган ясли шинээр байгуулах, эрүүл мэндийн үйлчилгээний системд 2.5 тэрбум ам.долларыг зориулахаар төлөвлөж байгаа аж

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.