Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Хоккайдо болон Сахалины оршин суугчдыг визгүй зорчуулах чиглэлд хамтран ажиллана2 сар 11. 10:35

 Японы хойд нутгийн Хоккайдо мужийн захирагч Харуми Такахаши болон ОХУ-ын Сахалин бүс нутгийн дэд захирагч Валерий Лимаренко нар бямба гарагт Өмнөд Сахалинск хотноо уулзсан байна.   Уулзалтын үеэр талууд Хоккайдо болон Сахалины оршин суугчдыг визгүй зорчуулах талаар Засгийн газрууддаа уриалахаар тохиролцсон байна. Сахалинд ОХУ-ын мэдэлд байдаг дөрвөн арал оршдог юм.   Японы Засгийн газар уг арлуудыг улсынхаа газар нутгийн салшгүй нэгэн хэсэг хэмээн үзэж, Дэлхийн хоёрдугаар дайны дараа хууль бусаар эзлэгдсэн гэж мэдэгддэг билээ.   Х.Такахаши хэлэхдээ, хоёр бүс нутгийн эдийн засаг, соёл, эрүүл мэндийн харилцан солилцоог гүнзгийрүүлэх нь газар нутгийн маргааныг зохицуулж, найрамдлын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэжээ.   Үүний хариуд В.Лимаренко харилцан солилцоог гүнзгийрүүлэхийн тулд хоёр бүс нутгийн оршин суугчдыг визгүй зорчуулах чиглэлд ажиллахыг Х.Такахашид уриалсан байна

Одон орончид шинэ жижиг галактик нээжээ2 сар 11. 9:22

Олон улсын одон орончдын баг жижиг галактик шинээр нээсэн тухай Европын сансрын агентлаг “Twitter” хуудсандаа мэдээлжээ.

"Ростех" утасны яриаг замаас нь барьж сонсохоос хамгаалсан утас худалдаанд гаргав2 сар 11. 9:15

Утасны яриаг замаас нь барьж сонсох боломжгүй, маш сайн хамгаалагдсан "Круиз-К" утсыг ОХУ-д худалдаанд гаргаж эхэлсэн тухай тус улсын төрийн мэдлийн "Ростех" корпорацын хэвлэлийн алба мэдээлжээ.    “Энэ утсыг манай "Автоматика" компани цувралаар үйлдвэрлэж, нийлүүлж байгаа. Мөн захиалах боломжтой бөгөөд үйлдвэрлэх хугацаа захиалгын тоо ширхгээс хамаарна

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.